solongonews
Хятадын арми хээрийн нөхцөлд парад хийлээ
2017-07-30 20:51
Энэ оны 8 дугаар сарын 1-нд Хятадын АЧА байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Хятадын арми 7 дугаар сарын 30-ны өдөр Зүрх сургуулилтын баазад хээрийн нөхцөлд парад хийлээ.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга,  Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин армийг шалган үзэж,  Хятадын арми аливаа халдахаар ирсэн дайсныг ялан, улс орны бүрэн эрх, аюулгүй  байдал, хөгжлийн ашиг тусаа хамгаалах итгэл, чадвартай гэж онцлон  тэмдэглэв.

Энэ удаагийн “Элсэн талбай дахь парад” бол 1949 онд шинэ  Хятад улс байгуулагдсанаас хойш анхдагч удаа арми байгуулагдсан баяраар гол  сэдвээ болгосон өргөн хэмжээний парад юм, мөн Хятад улс улсын батлан хамгаалалт  ба армид бүх талын өөрчлөлт хэрэгжүүлснээс хойших анхдагч парад юм. Азид хамгийн  том бөгөөд Хятад улсын хамгийн тэргүүний орчин үеийн цэргийн сургуулилтын бааз  болох Зүрх дасгал сургуулилтын баазад Хятадын олон цэргийн бүс, олон төрлийн  армиас ирсэн 12 мянган офицер дайчид, 600 гаруй газрын зэвсэг тоноглол, төрөл  бүрийн нийт 100 гаруй нисэх онгоц хээрийн нөхцөлд парадад  оролцлоо.

Хятад улсын одоогийн гол гол зэвсэг тоноглолын  мэдээлэлжсэн төвшин ба байлдааны шинэ чадварыг энэ удаагийн парадаар тусган  харууллаа. Парадад 600 гаруй газрын зэвсэг тоноглол, төрөл бүрийн 100 гаруй  нисэх онгоц оролцсоны дотор тал хувь нь анхдагч удаа парадад оролцсон болно.  Үүний дотор Y-20, J-20, J-16, Дунфэн газар дээр  суурилсан цөмийн пуужин олны анхаарлыг илүү татсан бөгөөд шинээр эмхлэн  байгуулсан стратегийн туслах арми анхдагч удаа парадад оролцов. Парадын жагсаал  явж өнгөрсний дараа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын  дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавив. Тэрбээр  Хятадын АЧА байгуулагдсаны 90 жилийн алдар гэрэлтэй түүх болон балрашгүй гавьяа  зүтгэлийг эргэцүүлэн дурдаж, шинэ нөхцөл байдалд армиа хүчирхэгжүүлэх уриалга  гаргав.

Амар амгалан энх тайван байх бол ард түмний хүсэл  эрмэлзэл, энх тайвныг хамгаалах бол ардын армийн үүрэг хариуцлага юм. Дэлхийн  энх тайван амгалан бус байна, иймээс заавал хамгаалах шаардлагатай. Өнөөдөр,  түүхийн аль ч цаг үеэс Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтын зорилт  биднээс ойрхон байна, түүхийн аль ч цаг үеэс хүчирхэг их ардын арми байгуулах  шаардлагатай байна. Бид намын армиа хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгийрүүлж,  Хятадын онцлогтой армиа хүчирхэгжүүлэх замаар эрс хэлбэрэлгүй замнаж, намын шинэ  нөхцөл байдалд армиа хүчирхэгжүүлэх зорилтыг чармайн биелүүлж, эрэлхэг баатарлаг  ардын армиа дэлхийн хэмжээний хүчирхэг арми болгон байгуулах шаардлагатай байна  гэжээ.

Хятадын армийн хамгийн дээд командлагчийн хувьд, Ши  Жиньпин бүх армиудыг ХКН-ын цэрэг армийн тухай удирдлагын үндсэн дүрмийг эрс  хэлбэрэлтгүй баримталж, бүх сэтгэл бүх зоригоор ард түмэнд үйлчлэх үндсэн  зорилгыг баримтлан, юунаас ч айхгүй байлдан тэмцэх үндсэн шалгуурыг эрс  баримтлахыг шаардсан бөгөөд улс төрөөр армиа байгуулах, өөрчлөлтөөр армиа  хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаанчаар армиа хөгжүүлэх, хуулийн дагуу армиа удирдахыг  эрс хэлбэрэлгүй баримталж, батлан хамгаалах болон армийн эгнээний орчин үеийн  байгуулалтын түвшнийг бүх талаар дээшлүүлэхийг онцолжээ. Тэрээр :

Тэрээр хэлэхдээ, "бидний эрэлхэг  баатарлаг цэрэг арми халдан ирсэн аливаа дайсныг ялж чадах итгэл ба чадавхтай  гэдэгт би бат итгэж байгаа!Бидний эрэлхэг баатарлаг цэрэг арми улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах итгэл ба чадавхтай юм.  Бидний эрэлхэг баатарлаг цэрэг анги хүчирхэг армийн салбарын шинэ хуудсыг  бичиглэж, "хос зуун жил"-ийн тэмцлийн зорилт хийгээд Хятадын үндэстнүүдийн аугаа  их сэргэн мандалтыг биелүүлэх гэсэн Хятадын мөрөөдлийг биелүүлэх, дэлхийн энх тайвныг хамгаалах зэрэгт улам их шинэ хувь нэмэр оруулах итгэл ба чадавхтай  юм!" гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгээ өндөрлүүлэх үед, парад  болж буй тухайн талбайд халуун алга ташилт удтал үргэлжилж  байв.

Чухал баяр дурсгалын өдөр цэргийн парад зохион байгуулах нь олонх орны нийтлэг ажиллагаа юм. Тус өдөр Хятадын Батлан хамгаалах  яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, холбогдох армийн дайтах сургуулилтын хувьд,  оны төлөвлөгөөний дагуу тохируулсан юм, харин эргэн тойрны байдалтай холбоогүй  юм гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл