solongonews
Ли Кэчян Бразилын Ерөнхийлөгч Мишел Темертэй уулзав
2017-09-02 19:59
Ли Кэчян Бразилын Ерөнхийлөгч Мишел Темертэй уулзав.

Есдүгээр сарын 1-нд АИХ-ын ордонд, Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Хятадад төрийн айлчлал хийж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалт, Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хэлэлцээнд оролцохоор ирсэн Бразилын Ерөнхийлөгч Мишел Темертэй уулзжээ.

Ли Кэчян:  Хятад, Бразил бол хөгжиж буй их гүрэн, мөн  шинээр хөгжиж буй эдийн засгийн чухал цогц юм. Хоёр орны харилцаа эрүүл  тогтвортой, баялаг үр дүнтэй хөгжиж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой  хөгжлийг ахиуллаа. Ши Жиньпин даргын тантай хийсэн хэлэлцээ амжилттай болж, хоёр орны харилцааг улам хөгжүүллээ. Хятад улс Бразилтай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, нийгэм соёлын харилцаагаа  нягтруулан, НҮБ, Их Хорь, БРИКС-ийн орнууд зэрэг хүрээнд нягт хамтран ажиллаж,  Хятад, Бразилын харилцаа, мөн Хятад, Латин Америкийн харилцааг улам  хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Мишел Темер: Бразил, Хятадын харилцаа сайхан хөгжиж байна. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хичээн ажиллаж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, цаг уурын  өөрчлөлтийн асуудлыг зохицуулах зэрэг олон улсын чухал асуудлуудад үзэл бодол нэгдэж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Бразилд хөрөнгө оруулан хамтдаа  хөгжихийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл