
Нээлтийн ёслолын үеэр
“Ногоон “Нэг бүс нэг зам”-аар цөлийн эдийн засгийг хамтдаа эдлэх” сэдэв бүхий VI удаагийн Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форум 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын Хөвчийн элсний Долоон-Одон Нуур аялал жуучлалын бүсэд нээгдэв.
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин форумд зориулж баярын захидал илгээсэн бөгөөд ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн орлогч ерөнхий сайд Ма Кай нээлтийн ёслолд оролцож, Ши Жиньпин даргын захидлыг уншсан байна.
Хятад улсын УТЗЗ-ийн орлогч тэргүүн, Шинжлэх Ухаан, Техникийн яамны сайд Вань Ган, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн, Үндэсний Ой Шугүйн товчооны дарга Жан Жяньлун, Хятадын Гадаад харилцааны холбооны дарга Ү Хайлун, Словени улсын Ерөнхийлөгч асан Турк, Польшийн Ерөнхийлөгч асан Коморовски, Грекийн Ерөнхий сайд асан Самарас нар нээлтийн ёслолд оролцсон байна. Монгол Улсаас ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжлийн судалгааны төвийн дарга А.Хауленбек, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Ойн бодлогын газрын дарга Ц.Банзрагч нар форумд оролцохоор морилон саатсан байна.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн орлогч ерөнхий сайд Ма Кай

Хятад улсын УТЗЗ-ийн орлогч тэргүүн, Шинжлэх Ухаан, Техникийн яамны сайд Вань Ган

ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн

Үндэсний Ой Шугүйн товчооны дарга Жан Жяньлун

Хятадын Гадаад харилцааны холбооны дарга Ү Хайлун
