II дахь удаагаа зохион байгуулагдаж буй Хятад улсын чанар чансааны их хурал энэ сарын 15-нд Шанхай хотноо нээлтээ хийж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа илгээжээ.

Ши Жиньпин дарга захидалдаа, Хятад улсын яс чанарын их хурлын зорилго нь олон улсын чанар чансааны хамтын ажиллагааг ахиулахад оршино. Хятадын үндэстэн чанар чансааг эрт дээрээс чухалчилсаар ирсэн. Хэдэн мянган жилийн туршид Хятад улсын торго нэхмэл нарийн хийцтэйгээрээ, тоосгон хэрэгсэл зэрэг Хятадын шилдэг бүтээгдэхүүн дэлхийд түгэж, мөн үүгээр дамжуулан соёлын солилцоо харилцааг ахиулсан байдаг.
Өнөөдөр Хятад улс чанар чансааны бүтээн байгуулалтыг дээд хэмжээгээр чухалчилж, бүтээгдэхүүний чанар чансаа болон үйлчилгээний чанар чансааг тасралгүй дээшлүүлж, дэлхий дахинд Хятад улсын чанартай бараа бүтээгдэхүүн, Хятадын үйлчилгээг хангахаар хичээх болно гэжээ.
