solongonews
Ши Жиньпин дарга Казань хотын олон улсын нисэх онгоцны буудалд
2024-10-23 10:21
Ши Жиньпин дарга Казань хотын олон улсын нисэх онгоцны буудалд

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 22-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор ОХУ-ын Казаний олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очив. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БРИКС-ийн 16 дахь дээд хэмжээний уулзалтад оролцох болно.

ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүн Рустам Минниханов, Бүгд Найрамдах Улсын Ерөнхий сайд Алексей Пессошин, Казань хотын дарга Илсурь Метшин болон ОХУ-ын ГХЯ-ны өндөр албан тушаалтнууд түүнийг нисэх онгоцны буудалд халуун дотно угтан авлаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл