Орон нутгийн цагаар 10-р сарын 13-нд Хятадын ерөнхий сайд Ли Чян Вьетнамын засгийн газрын ордонд Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Жэнтэй хэлэлцээ хийв.

Ли Чян хэлэхдээ“Энэ оны 08-р сард болсон Хятад Вьетнамын удирдлага нарын уулзалт нь Хятад Вьетнамын харилцааны хөгжилд шинэ төлөвлөгөө гаргаж, шинэ түлхэц өгсөн юм.Хятад улс Вьетнамын талтай хамтаар чармайж, хоёр нам болон хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд зиндааны харилцаа холбоог хадгалж, харилцан итгэлцлээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд бэлэн байна.Мөн Сайн хөршийн найрамдлын анхдагч хүсэл эрмэлзлээ баримталж,тогтолцооныхоо итгэлийг бэхжүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааны шийдэмгий байдлаа бэхжүүлж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн, стратегийн ач холбогдол бүхий Хятад Вьетнамын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлнэ”.
Фам Мин Жэн“Вьетнам Хятад хоёр орон нөхөрлөл, ах дүүсийн дотно харилцаатай бөгөөд уламжлалт найрамдал үүрд үргэлжлэх болно.Хятад улс бол Вьетнамын гадаад бодлогын бүх тэргүүлэх чиглэлийг нэгтгэсэн цорын ганц орон юм. Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Вьетнамын нам, засгийн газрын тэргүүлэх чиглэл, стратегийн сонголт юм.Вьетнам нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын хөгжил, өсөлтийг дэмжиж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн гурван том санаачилгыг дэмжиж байна.Мөн Вьетнамд урт хугацааны дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Хятад улсад баярлалаа.Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа тул хоёр нам болон хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцөлд тулгуурлан,хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг ахиулан, тээврийн дэд бүтцийг эрчимжүүлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэрэг шинэ загваруудыг судалж, шинээр гарч ирж буй салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх,дижитал эдийн засаг, ногоон хөгжлийг өргөтгөж, боловсрол, аялал жуулчлал, залуучуудын солилцоог эрчимжүүлэх зэрэг олон талаар Хятад улстай өндөр, дээд түвшний харилцаагаа эрчимжүүлэхэд Вьетнам бэлэн байна. Вьетнам Хятад улстай олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна.Хоёр тал хоёр нам болон хоёр орны дээд зиндааны нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, нөхөрсөг зөвшилцөн санал зөрөлдөөнөө зөв зохицуулахыг шаардаж, тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалах ёстой”гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр улсын ерөнхий сайд холбогдох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, гааль, санхүү, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг солилцох ёслолд оролцов.
