Ши Жиньпин даргын ХКН-ын XIX их хуралд тавьсан тайландаа:
Боловсролын хүчирхэг орон байгуулах нь Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг биелүүлэх үндэс болох тул боловсролыг эрхбиш тэргүүн байранд тавих хэрэгтэй. Хот, хөдөөгийн заавал эзэмших боловсролыг нэгдсэн журмаар хөгжүүлж, хөдөөгийн зайлшгүй эзэмших боловсролыг дээд хэмжээнд чухалчлан, сургуулийн өмнөх насны боловсрол, тусгай боловсрол, интернэт боловсролыг сайтар эрхэлж, дунд сургуулийн ахлах ангийн боловсролыг түгээмэлжүүлнэ. Тэргүүний их сургууль, тэргүүний шинжилгээ судалгааны байгуулалтыг түргэсгэнэ. Сурагчдын тэтгэлгийн тогтолцоог боловсронгуй болгож, хот, хөдөөгийн шинээр нэмэгдэж буй гол хөдөлмөрлөх хүчнийг дунд, дээд сургуулийн боловсролтой болгоно гэж дурдлаа.
