solongonews
Ши Жиньпин ”2024 оны Цүндүгийн олон улсын форум”-д баярын захидал илгээв
2024-12-13 10:28
Ши Жиньпин ”2024 оны Цүндүгийн олон улсын форум”-д баярын захидал илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 12-нд "2024 оны Цүндүгийн олон улсын форум"-д баярын захидал илгээлээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: "Цүндүгийн олон улсын форум" байгуулагдсанаас хойших 10 жилийн турш олон талт үзлийг санаачлахыг баримталж, дэлхийн засаглалын асуудлаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, Хятадын санаа бодлыг идэвхтэй хуваалцаж, Хятад болон дэлхийн бусад улс орнуудын солилцоо, ойлголцлыг нэмэгдүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэсэн юм гэж тэмдэглэлээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өнөөгийн дэлхий ертөнцөд өөрчлөлт, үймээн самуун сүлжилдэн оршиж, энх тайван, хөгжил дэвшил нь бүх орны ард түмний хамтын хүсэл эрмэлзэл болсон байна. Хятад улс олон оронтой хамт байж, "дэлхийн төлөө хамтдаа зүтгэх" үзэл санааг баримтлан, шударга төв ёсыг эрхэмлэн, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна. Хамтын ажиллагаагаар дамжин хамтдаа хожихыг баримталж, дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжинэ. Багтаамжтай байж, харилцан суралцахыг баримталж, хүн төрөлхтний соёл иргэншлийг ахиулан шинэ дэвшилд хүргэх болно гэжээ.

Мөн өдөр "2024 оны Цүндүгийн олон улсын форум" Испанийн Мадрид хотноо "Ирээдүйг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэе" уриан дор нээлтээ хийж, Хятадын ард түмний гадаад улстай найрсаг харилцах нийгэмлэг, Австрали-Хятадын найрамдал солилцооны нийгэмлэг, Гуандун мужийн засгийн газар болон Дэлхийн удирдагчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.  

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл