solongonews
Ши Жиньпин дарга Америкийн штабын холбооны даргатай уулзав
2017-08-18 09:56
Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Дональд Трамп засгийн эрх барьсны дараа анх удаа Хятад улсад айлчилж байгаа Америкийн цэргийн талын дээд удирдагч-штабын холбооны дарга жанжин Жо Данфордтай энэ сарын 17-нд Бээжин хотноо уулзсан байна.

        Ши Жиньпин дарга:

- Хятад, Америкийн харилцааны хөгжлийн замд зарим  хүндрэл бэрхшээл тулгарч байгаа ч гэсэн туулаад гарвал зүгээр болох юм. Хоёр тал  чин үнэнч байр сууриар хэлхээ холбоогоо эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө эв зүйтэй  зохицуулан сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулахыг хүсэж байна гэж хэлсэн байна. 

Ши Жиньпин дарга:

- Жанжин  Жо Данфордтай уулзаад маш баяртай байна.  Мөн Хятадад айлчилж байгаад баярлаж  байна. Айлчлалын цаг хугацаа богино байсан ч харин агуулга маш баялаг боллоо. Энэ нь хоёр армийн хэлхээ холбоо бодит баялаг үр дүнд хүрснийг харуулж байна  гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл