solongonews
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн үг хэлэв
2017-08-09 00:16
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх их хурал 08-р сарын 08-нд Өвөр Монголын Цөөн тоот үндэстний Хөхтал соёл спортын ордонд болов.

        ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн нээлтийн ёслолд оролцож  үг хэлсэн байна.

ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн:

    -  Хүндэт Юй Жэншэн тэргүүлэгч, Төв хорооны төлөөлөгчдийн багийн гишүүд, найз нөхөд өө, өнөөдөр бид энд хуран цугларч, ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэж байна.

ХКН-ын Төв хороо, бүх Хятадын АТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ, Төв хорооны Цэргийн зөвлөл тусгайлан баярын захиа илгээсэн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны 70 жилийн ойн баярт зориулан “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, Аугаа их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлье” хэмээх бичвэрийг бичиж бэлэглэсэн нь Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хороо Өвөр Монголын халамжлан, дэмжиж байгааг гүйцэд нотолж байгаа бөгөөд Ши Жиньпин дарга Өвөр Монголын хөгжилд тавьсан итгэл хүслийг тодруулж байна. Мөн Өвөр Монгол орны өргөн олон албан тушаалтан, ард иргэдийн хамтын үзэл баримтлалыг илтгэж, улмаар Өвөр Монголын олон үндэстний 25 сая гаруй ард иргэдийн урам зоригийг бадрууллаа.

Намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо, УТЗЗ-ийн тэргүүлэгч Юй Жэншэн нөхрөөр ахлуулсан Төв хорооны төлөөлөгчийн баг Өвөр Монголд морилон саатаж, Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны хайр халамж болон бүх Хятадын ард иргэдийн ерөөл зөгнөлийг авчирлаа. Миний бие ӨМӨЗО-ны Намын хороо, Өвөр Монголын АТИХ-ын байнгын хороо, Өвөр Монголын Засгийн газар, Өвөр Монголын УТЗЗ, Өвөр Монголын Цэргийн алба болон үндэстнүүдийн ард иргэдийг төлөөлж, Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хороонд хүндэтгэл дэвшүүлж байна. Төв хорооны төлөөлөгчдийн баг, ёслолын арга хэмжээнд оролцож байгаа эрхэм зочид та бүхэнд хүндэтгэн угтаж буйгаа илэрхийлье. Бүх Өвөр Монгол орны үндэстнүүдийн албан тушаалтан, ард иргэд, олон салбарынхан, цэрэг офицер, зэвсэгт цагдаа, Өвөр Монголд суугаа төвийн албан тушаалтан та бүгдэд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлэе. Өвөр Монголд удаан жил ажиллаж байгаа, ажиллаж байсан, Өвөр Монголын хөгжилд хувь нэмрээ гаргасан ахмад нөхөд, Өвөр Монголын хөгжлийг халамжлан дэмжигч та бүхэнд баярлан талархаж байна.

Энэ цаг мөчид миний бие Өвөр Монголын Өөртөө Засах Орны үүсэл, хөгжилд балрашгүй гавьяа зүтгэл үзүүлсэн Улаанхүү нөхрийг чин сэтгэлээсээ дурсан санагалзаж байна. Мөн Өвөр Монгол орныг бүтээн байгуулж, хөгжүүлэх үйлсэд зүтгэж явсан үе үеийн баатруудыг дурсан санагалзаж байна. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн тэдний алдар гавьяаг үүрд дурсан санах болно.

1947 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХКН-ын удирдлага доор Чөлөөлөх дайны буун дуун дунд Өвөр Монголын Өөртөө Засах Орон багуулагдсаныг тунхаглаж, Өвөр Монголын хөгжлийн шинэ эрин цагийг эхлүүлсэн билээ. Мао Зэдун, Дэн Шяопин, Жян Зэмин нөхрөөр төв болгосон Намын төв хорооны гурван үеийн удирдах баг болон Ху Жиньтао нөхрөөр ерөнхий нарийн бичгийн дарга болгосон Намын төв хорооны удирдалага доор Намын үндэстний төрийн бодлогын гэрэл гялбаан дундуур бүх орны үндэстнүүдийн ард түмэн Хятад улсын онцлогтой социализмын замаар урагшилж, хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн түүхэн хуудсыг бичсэн юм.

Намын XVIII хурлаас хойш бүх орны үндэстнүүдийн ард иргэд Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны эргэн тойронд эе нэгдэж, Хятад улсын онцлогтой социализмын тугийг өндөрт өргөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ярианы үзэл баримтлалыг судлан суралцаж, “Дөрвөн бүх тал”-ын стратеги бодлогын төлөвлөгөөг ахиулан, хайрлан хамгаалж, харилцан туслалцаж, шинэчлэл нээлт ба орчин үеийн бүтээн байгуулалтын цоо шинэ төрхийг бүтээж, эх орны умард хилд эдийн засаг хөгжсөн, үндэстнүүд нэгдсэн, соёл цэцэглэсэн, хил хязгаар аюулгүй, үзэсгэлэнт сайхан орон бүрдлээ. Эдгээр үр бүтээлийг Ши Жиньпин даргаар тав болгосон намын төв хорооны удирдлага доор бүтээсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал яриа болон төрийг засах шинэ онол, шинэ үзэл баримтлал, шинэ стратеги бодлогын шинжлэх ухаанлаг удирдлага доор бүтээсэн юм.

Бид улс төрийн зөв чиглэлийг барин, намын удирдлагыг бат журамлаж, Хятад улсын онцлогтой социализмын замыг баримтлан, Намын төв хорооны эрх сүр, удирдлагыг хамгаалж, улс төрийн болон их талын үзэл баримтлал, гол цөмийн болон эрх тэгш үзэл баримтлалаа тасралтгүй дээшлүүлэн,  Хятад улсын онцлогтой социализмын замын итгэл, онолын, байгууллын, соёлын итгэлийг нэмэгдүүлэн улс төрийн үзэл баримтлал, үйл ажиллагаагаа Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хороотой нэгтгэх хэрэгтэй. Өнөөдрийн Өвөр Монголд төр засаг, түмэн олон сэтгэл нэгдэн, тал нутгаас Бээжин хотыг харахад Хятад улсын онцлогтой социализмын замыг даган саруул дардан зам харгуй дурайж байна.

Бид хөгжлийн тэргүүн чухал үүргийг атгаж, бүтээлч хөгжил, зохицонгуй хөгжил, ногоон болон нээлттэй хөгжил, хамтын хөгжлийг дэмжихийн дагуу шинэ хэлбэрийн аж үйлдвэрлэл, мэдээ мэдээлэл, хот суурин, орчин үеийн хөдөө аж ахуй ба ногоожуулалтыг дэмжин, шинэчлэл нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжсэнээр бүх орны үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 1,86 их наяд юанийг даван, хот суурингийн бүтээн байгуулалтын хэмжээ 61,2 хувьд хүрсэн байна. Мөн тогтвортой хөгжлийн чадавх тасралтгүй нэмэгдэн хөгжлийн чанар болон үр ашиг өдөр ирэх тутам өсөж байна. Өнөөдрийн Өвөр Монголын ерөнхийлсөн эдийн засгийн хүчин илт нэмэгдэж, хот суурингийн хөгжил шинэ шатанд гараад, үндэстнүүдийн ард иргэд чинээлэг нийгмийн зүг итгэл төгөлдөр урагшилж байна.

Бид үндэстний асуудлыг шийдэх Хятад улсын онцлогтой зөв замаар замнаж, үндэстний орны өөртөө засах давуу талаа тодруулан үндэстнүүд эе нэгтэй хамтдаа тэмцэж, хамтдаа хөгжихийг баримтлан, эрх тэгш, эе нэгдэлтэй, харилцан туслалцдаг харилцаа холбоог бэхжүүлж байна. Өнөөдрийн Өвөр Монгол эе нэгдэлтэй, амар амгалан, сэтгэл нэгтэй, томсон дээс мэт дүр төрхийг бүтээж, эх орны умард хилийг хамтдаа сахин сайн сайхан амьдралаа хамтдаа бүтээж байна.

Бид социализмын дэвшсэн соёлын чиглэлийг барин, социализмын өртгийн үзлийг идэвхтэй хүмүүжүүлэх ба хэрэгжүүж, Хятадын үндэстний уламжлалт соёлыг дэлгэрүүлэн, улсаа хайрлах үзлийг сурталчилж, үндэстнүүдийн албан тушаалтан болон ард иргэдийн эх улс, үндэстэн, соёл, ХКН, Хятадын онцлогтой социализмын замыг зөвөөр үнэлэхийг ахиулж, олон үндэстний эе нэгдлийн оюун санааны суурийг бэхжүүлсэн юм. Өнөөдрийн Өвөр Монголын соёл уламжлалын дунд хөгжин, үндэстнүүдийн ард иргэд сайн сайхан оюун санааны гэр орноо бүтээж, “Нэгэн гэр бүл мэт Хятадын үндэстнүүд, нэгэн сэтгэлээр Хятадын мөрөөдлийг биелүүлэх” шинэ түүхийг бичсээр байна.

Бид ард иргэдээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг барин, олон үндэстний ард иргэдийн зол жаргалтай амьдралын мөрөөдлийн төлөө тэмцэн, яруурлыг бууруулахыг бүх талаар дэмжиж, нийгмийн үйлсийг бүх талаар хөгжүүлэн, иргэдийн амьдралын бүтээн байгуулалтын ажлыг сайн хийж, амар амгалан Өвөр Монгол, хууль дүрэмт Өвөр Монгол, эе зохицолтой Өвөр Монголыг бүтээн байгуулж, эх орны умард хилийн аюулгүй байдлын халхавчийг бэхжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн Өвөр Монгол элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан нөхцөл байдлыг бүрдүүлж, иргэдийн амьдрал эд бодисоос оюун санаа хүртэл хөгжин бадарч байна.

Бид экологийн соёл иргэншлийн замаар замнахыг баримтлан, ногоон өнгөөр Өвөр Монголыг чимж, экологиор Өвөр Монголыг тулгуурлан, экологийг сэлбэн засах чухал их төслүүдийг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах болон засахыг бүх талаар чангатган, ногоон аж үйлдвэрлэлийн системийг бүтээх хэрэгтэй. Экологийн соёл иргэншлийн системийн бүтээн байгуулалтыг идэвхтэй хайн эрэлхийлж, нөөцийг хэмнэх болон байгаль орчныг хамгаалах орон зайны тогтолцоо, аж үйлдвэрийн бүтэц, үйлдвэрлэлийн арга барил, амьдралын арга хэлбэрийг бий болгож, Хятад улсын умардын экологийн аюулгүйн халхавчийг бэхжүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн Өвөр Монгол өнгө төрх болон хөгжлийг хамтад нь биелүүлж, уул тал, ух горих, элсэн манхан, нуур цөөрөм бүгд нь эрдэнэ болон шлдэж байна.

Он жил улиран 70 хавар, намрыг туулав. ӨМӨЗОцны туулж ирсэн 70 жил бол намын үндэстний төрийн бодлого амжилтад хүрсэн 70 жил, бүх орны үндэснүүдийн ард иргэд итгэл төгөлдөр намаа дагасан 70 жил мөн. 70 жилийн амжилт бол намын төв хорооны удирдлага болон хайр халамжийн үр дүн, төв хороо болон төрийн байгууллагын олон салаа мөчир, ах дүү муж орны халуун дэсжлэгийн үр дүн, бүх орны олон шатны намын зохион бангуулалт, өргөн олон намын гишүүн, албан тушаалтан, ард иргэдийн хамтдаа тэмцсэний үр дүн мөн.

Нөхдөө, найз нараа:

Тал нутагт маань “долоон бурхан одоор зүгээ барьбал төөрөхгүй” хэмээх үш байдаг. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Өвөр Монголд айлчлахдаа хэлсэн үг болон “үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, аугаа их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлье” хэмээх бичвэр нь Өвөр Монгол орны зорилго болон ураглах чиглэлийг тодорхойлж өгсөн. Бид эрхбиш улс төрийн үзэл баримтлал, их талын үзэл баримтлал, гол цөмийн үзэл баримтлал, эрх тэгш үзэл баримтлалаа тасралтгүй дээшлүүлэн, эрхбиш намаа дагаж, Ши Жиньпин даргын байр суурийг хамгаалж, Намын төв хорооны эрх сүр болон нэгдсэн удирдлагыг хамгаалах хэрэгтэй. Бид эрхбиш Хятад улсын онцлогтой социализмын замын итгэл, онолын итгэл, байгууллын итгэл, соёлын итгэлийг бий болгож, намын үндсэн шугамыг баримтлан Өвөр Монголын хөгжил шинэчлэл, орчин үеийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах хэрэгтэй. Бид эрхбиш хөгжил дутмаг бодитой нөхцөл байдалдаа суурилан, ард иргэдийн хүсэл мөрөөдлийн дагуу нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг чөлөөлөн, хөгжүүлж, иргэдийн амьжиргааны асуудлыг батлан сайжруулах хэрэгтэй. Бид эрхбиш үндэстний эе нэгдлийн тугийг өндөрт өргөн, үндэстний орны өөртөө засах системийг төгөлдөржүүлж, хамтдаа тэмцэж, хамтдаа хөгжихийг баримтлан, эе зохицонгуй хөгжлийн дүр төрхийг бэхжүүлэх хэрэгтэй.

Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны эргэн тойронд эе нэгдэн, Хятад улсын онцлогтой социализмын тугийг өндөрт өргөн Дэн Шяопиний онол, “Гурвыг төлөөлөх” үзэл баримтлал, шинжлэх ухаанлаг хөгжлийн үзлээр удирдуулан, Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Намын тав хорооны Засгийн чиглэл болон төрийн бодлогын төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлэн, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээг байгуулж, аугаа их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д шинэ хувь нэмрийг гаргаж, эх орны умард хилийн үзэмжийн бүсийг улам үзэсгэлэнтэй болгон бүтээн байгуулъя.

Аугаа их эх орон маань хөгжин цэцэглэж, төр төвшин, түмэн амгалан байх болтугай.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл