solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форумд баярын захидал илгээв
2024-09-11 17:54
Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форумд баярын захидал илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин Есдүгээр сарын 11-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форумд баяр хүргэж, захидал илгээв.

Ши Жиньпин дарга: - Эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний соёл иргэншил, нийгмийн хөгжил дэвшлийн чухал дэмжигч бөгөөд амьдралын бүхий л салбарт гарамгай амжилт бүтээл гаргасаар ирсэн. ШХАБ-ын эмэгтэйчүүдийн форум зохион байгуулагднаас хойш, олон орны эмэгтэйчүүд "Шанхайн үзэл баримтлал"-ыг баримталж, ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад жинтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэхүү форум нь олон орны ард түмний найрсаг харилцаа, чин үнэнч хэлхээ холбоог ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэж, ШХАБ-ын хүмүүнлэгийн хэлхээ холбоог урагшлуулахад шинэ эрч хүч нэмэрлэж байна. Дижиталаар дамжуулан технологийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийг ахиулж, илүү үзэсгэлэнтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын том гэр бүлийг хамтаар бүтээн байгуулахын тулд талуудтай хамтаар хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэж бичсэн байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форум мөн өдөр Шаньдун мужийн Чиндао хотод нээгджээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл