Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 03-нд 2024 оны "Хятадыг ойлгоё" олон улсын хуралд (Гуанжөү) баярын захидал илгээлээ.
Ши Жиньпин хэлэхдээ“Хятад улсыг ойлгохын тулд өөрчлөлт шинэчлэлийг цаашид хэрхэн иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг хэрхэн ахиулах талаар ойлгох хэрэгтэй.Өнөөдөр Хятад улс өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж,нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлж, олон улсын өндөр стандартын эдийн засаг, худалдааны дүрэм журамд идэвхтэй нийцүүлэн, ил тод, тогтвортой байгууллагын орчныг идэвхтэй бүрдүүлж байна.Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт нь 1 тэрбум 400 сая хүний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллийг хангаад зогсохгүй дэлхийн энх тайван, хөгжилд шинэ, илүү их хувь нэмэр оруулж чадна”.
Мөн Ши Жиньпин“Өнөөдөр дэлхийн улс орнууд шинэ эрсдэл, сорилттой нүүр тулаад зогсохгүй,зуун жилд тохиолдоогүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж байна.Хятад улс бусад оронтой хамтран хөгжил дэвшилд таатай орчин,нөхцөлийг бүрдүүлж, янз бүрийн хүндрэл бэрхшээл, сорилтод идэвхтэй хариу арга хэмжээ авч, энх тайвны хөгжил, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрсэн дэлхийн улс орнуудын орчин үеийн хөгжлийг ахиулахыг хүсэн хүлээж байна”гэжээ.
"Хятадыг ойлгоё” олон улсын бага хурлыг Хятадын үндэсний инновац хөгжлийн стратеги судалгааны нийгэмлэг, Хятадын Ардын гадаад харилцааны хүрээлэн, Гуандүн мужийн ардын засгийн газар хамтран зохион байгуулж, “Шинэчлэлийг эцэст нь хүртэл явуулах-Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн хөгжлийн шинэ боломжууд”урианы дор өнөөдөр буюу 03-ны өдөр Гуанжөү хотод зохиогдсон байна.
