Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2-ны өдөр:
- Хүмүүнлэг, соёлын солилцоо бол шинэ эриний Хятад, Африкийн хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Удахгүй болох Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалт нь ард түмэн, соёлын харилцаа холбоог улам нягтруулж, ард түмний харилцан ойлголцлын шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичих болно.

Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч тавьсан асуултдаа:
- Африкийн 50 орны 63 эрдэмтэн саяхан Ши Жиньпин даргад хамтарсан захидал илгээж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын түүхэн амжилтыг өндрөөр үнэлж, шинэ форумын дээд хэмжээний уулзалтыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна. Ши Жиньпин хариу захидалдаа Хятад, Африкийн өндөр түвшний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, "Дэлхийн өмнөд"-ийн улс орны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад оюуны дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Африкийн зарим эрдэмтний үзэж буйгаар Ши Жиньпин даргын хариу захидал нь Хятад улс Африк, Хятадын эрдэм шинжилгээний солилцоог дээд хэмжээнд чухалчилж, иргэдийн солилцоо нь Африк, Хятадын яриа хэлцлийг өргөжүүлэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нааштай хувь нэмэр оруулсныг харуулж байна гэсэн байна. Хятад, Африкийн харилцааны хөгжилд соёлын солилцооны үүргийг Хятад улс хэрхэн харж байна вэ?
- Хятад, Африкийн найрамдал урт удаан түүхтэй, хоёр талын ард түмэн төрөлхийн дотно харилцаатай байдаг.Ши Жиньпин дарга хариу захидалдаа онцлон тэмдэглэснээр, Хятад, Африк үргэлж хувь заяаны хамтын цогц байсаар ирсэн гэж Мао Нин хэлэв.
Мөн тэрээр: - Хүмүүнлэгийн солилцоо бол шинэ эриний Хятад, Африкийн хамтын ажиллагааны чухал хэсэг юм.Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Африкийн боловсролын хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрч, соёлын солилцоо улам баяжиж, соёл иргэншлийн солилцоо цаг хугацаа орон зайг даван туулж, ард түмний харилцан ойлголцол, найрамдал гүнзгийрсээр байна.Жишээлбэл"Африк сансарт гарахыг мөрөөдөж байна" зэрэг олон төрлийн үйл ажиллагаа нь Хятад Африкийн найрамдлын үйл хэрэгт шинэ эрч хүч нэмсээр байна.Удахгүй болох Хятад,Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт нь ард түмний хэлхээ холбоо, соёлын солилцоог улам нягтруулж, ард түмний харилцан ойлголцлын шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичиж, хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийг үр дүнтэй ахиулна гэдэгт би итгэж байна гэж хэллээ.
