Хятадын АЧА байгуулагдсаны 90 жилийн ойн хурлыг шууд нэвтрүүлнэ
2017-07-30 22:34
Хятадын АЧА байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх их хурал 8 дугаар сарын 1-ний өдрийн үдээс өмнөх 10:00 цагт Ардын Их Хурлын Танхимд нээгдэнэ.
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцох бөгөөд чухал илтгэл тавих юм.

Тухайн үед Олон улсын радио хятад хэлний төв аялгуу, англи хэлээр шууд дамжуулан мэдээлж, шууд нэвтрүүлгийг Хятад хэлний радио, Англи хэлний радио, Гадаад дахь хамтран ажиллагч радио, Cri Online-ний хятад, Англи хэлний сайт, Хятад хэлний радиогийн сайт, түүнчлэн Мэдээний радио суваг болон Өмнөд Тэнгисийн дуу хоолой радиогоор цацах болно.
Үүний зэрэгцээ ChinaNews, ChinaRadio, ChinaTV, Хятад Оросын топ мэдээ зэрэг хөдөлгөөнт сүлжээний олон хэлний мэдээлэл ашиглагчдад шууд нэвтрүүлгийг дамжуулах юм байна.
Зохиогч: УРТНАСАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
