Энэ сарын 3-ны өдрөөс 6-ны өдөр хүртэл ХКН-ын улс төрийн товчооны гишүүн, төвийн нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга, Хятадын суртал ухуулах газрын дарга Лю Чибао Гань Сү мужид ажиллах үеэр чухалчлахдаа, Ши Жиньпин нарийн бичгийн даргын цуврал ярианы үзэл санаа болон засаг барих шинэ үзэл баримтлал, шинэ санаа шинэ стратегийг нарийн хянамгай суралцаж, өвөрмөц соёлын нөөцийг уудлан гаргаж, соёлын эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг бүрэн гүйцэд харуулах хэрэгтэй гэжээ.

Тэрбээр онцлохдоо, Ши Жиньпин нарийн бичгийн даргын цуврал ярианы үзэл санаа болон засаг барих шинэ үзэл баримтлал, шинэ санаа шинэ стратегийг гүнзгий суралцан ухуулж, “Хичээнгүйлэн зүтгэсэн таван жил” зэрэг гол сэдэвт сурталчилгааны үйл ажиллагааг нарийн зохион байгуулж, эв нэгдэлтэй хичээн зүтгэх нийгмийн эерэг энергийг бий болгож, ХКН-ын XIX хурлыг амжилттай зохион байгуулагдахад сайхан уур амьсгалыг бий болгох хэрэгтэй гэжээ.
