solongonews
ХIХ их хурлын талаар Монголын хэвлэл мэдээллийхэн мэдээлж байна
2017-10-18 15:59
Хятадын Коммунист намын ХIХ их хурлын талаар Монголын хэвлэл мэдээллийхэн мэдээлж эхэллээ.

Хятадын Коммунист Намын ХIХ  их хурал өнөөдөр Бээжин хотноо эхэллээ. Энэ сарын 18-наас 24-ний өдрүүдэд үргэлжлэх энэхүү их хуралд Монголын хэвлэл мэдээллийхэн анхаарал хандуулж байна. Хятадын Коммунист Намын ХIХ их хурлын талаар Монголын өдөр тутмын мэдээллийн “Монцамэ” агентлаг,  nеwѕ.мn, МGLnеwѕ, Iтоiм.мn, Хятадын Олон улсын радио зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл хүргэж байна.


Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн сэтгүүлчээс ерөнхий захирал болон дэвшин ажилласан, Монголын дуулиант “Зууны луйвар” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн  Ц.Оюундарь их  хурлын ажиглагчаар оролцож байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийнхэн Ши Жиньпин даргын өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан илтгэлийг ихэд анхааран үзлээ. Тэр дундаа Хятад улс удахгүй чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах  тухай болон ХКН-ын авилгын эсрэг тэмцэл үр дүнтэй өрнөж байгаа талаар хүүхэд бүрт шударга, чанартай боловсрол хүртээх, ядуурлын түвшинг дөрвөн хувь хүртэл бууруулах талаар  хэлсэн үгийг ихэд иш татан бичлээ.

Үндэсний Олон нийтийн телевизийн сэтгүүлчээс ерөнхий захирал болон дэвшин ажилласан, Монголын дуулиант “Зууны луйвар” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн Ц.Оюундарь их хурлын ажиглагчаар оролцож байна

 

Зохиогч: Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл