
Дарга Ши Жиньпин: - Тэргүүн эгнээнд ХКН, Төрийн зөвлөл болон Төвийн цэргийн төв зөвлөлийн өмнөөс та бүхэнд халуун баяр хүргэж, Хятадын спортын салбарын бүх хүнд чин сэтгэлийн мэнд дэвшүүлж байна. ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын спортын салбар хурдтай хөгжиж, иргэдийн бие чийрэгжүүлэх үйл ажиллагаа ч олон болж, спортын өөрчлөлт тасралтгүй гүнзгийрэн, 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг оллоо. Өдгөө Бээжингийн өвлийн олимпийн олон бэлтгэл ажил идэвхтэй явагдаж байна. Би ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, мөн спорт сонирхогчийн хувиар та бүхэнд гүн талархаж байгаагаа илэрхийлж байна гэв.
Ши Жиньпин: - Спортын хүчирхэг улсыг хурдтай байгуулахад спортын хүчирхэг улсын мөрөөдөл болон Хятадын мөрөөдлийг нягт холбон, спортын салбарыг “хос зуун жил”-ийн тэмцэх зорилтыг биелүүлэх байршилд оруулан, спортын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, олон нийтийн спорт, спортын аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийг ахиулах хэрэгтэй гэв. Тэрээр, спортын хүчирхэг улсыг хурдтай байгуулахад иргэдээр гол болгохыг баримталж, иргэдийн бие чийрэгжүүлэх шаардлагыг хангах, хүмүүсийн бүх талын хөгжлийг ахиулахыг спортын ажлын зорилт болгоно. Бүх иргэдийн бие чийрэгжүүлэх үндэстний стратегийг хэрэгжүүлж, иргэдийн эрүүл чийрэг байдлыг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Олон нийтийн спортыг Хятадын спортын наадамд оруулж, ард олныг зохион байгуулан өргөнөөр оролцуулбал Хятад улсын спортын наадам зохион байгуулах ажлыг илүү бадруулах болно гэж чухалчлав.
Ши Жиньпин: - Спортын хүчирхэг улсыг хурдтай байгуулахад Хятадын спортын үзэл санааг харуулж, спортын ёс суртахуун хэв суртлыг харуулж, итгэлээ бататгаж, спортын бодит хүчийг дээшлүүлж, өрсөлдөөний спортыг илүү сайн, илүү хурдтай, илүү өндөр, илүү хүчирхэг болгох хэрэгтэй гэв.
Ши Жиньпин: - Спортын хүчирхэг улсыг хурдтай байгуулахад 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд сайн бэлтгэж, олон бэлтгэл ажлыг идэвхтэй хийж, ялангуяа тэмцээнд оролцох бэлтгэл ажлыг сайн хийж, ер бусын, шилдэг наадмыг зохион байгуулах хэрэгтэй гэж чухалчлав.
Эцэст нь Ши Жиньпин дарга: - Спорт нь орь залуу, эрүүл энх, амьдралын хүчийг төлөөлж байна. Ард түмний зол жаргал, үндэстний ирээдүйтэй холбогдоно. ХКН-ын 19-р их хурал удахгүй болно. Хятадын спортын XIII наадмыг амжилттай зохион байгуулах нь ХКН-ын 19-р их хурлыг амжилттай хуралдахад ач тустай юм. Та бүхнийг спортын хүчирхэг Хятад улсыг бүтээн байгуулахад дахин шинэ гавьяа байгуулахыг хүсэж байна гэжээ.
1993 оны VII удаагийн Хятад улсын спортын наадмын үеэр Хятадын олон нийтийн спортын тэргүүний байгууллага нэгж, тэргүүний хувь хүнийг урамшуулах үйл ажиллагаа эхэлснээс хойш 4 жилд нэг удаа зохиох болж, 6 удаа урамшуулан шагнасан байна.
XIII удаагийн Хятад улсын спортын наадмын үеэр 2013-2016 оны Хятад улсын олон нийтийн спортын 3259 тэргүүний байгууллага нэгж, Хятад улсын олон нийтийн спортын 2465 тэргүүний хувь хүн, Хятад улсын спортын системийн 70 тэргүүний хамт олон, Хятад улсын спортын салбарын 44 тэргүүний ажилтныг урамшуулан шагнав.
