solongonews
Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ойд баярын захидал илгээв
2017-10-10 10:41
Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ойд баярын захидал илгээв.

Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 10 дугаар сарын 19-нд Москва хотноо болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгт баярын захидал илгээсэн байна.

Ши Жиньпин баярын захиандаа, 60 жилийн турш Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг Хятадад найрсаг байх үзэл баримтлалын дагуу хоёр орны иргэдийн хэлхээ холбоог идэвхтэй өрнүүлж, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулж, Хятад, Оросын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх чухал хүчин болсон байна гэжээ.

Ши Жиньпин: Улс орны харилцаа нь хүн ардын ойр дотно харилцаанд оршдог. Одоо Хятад, Оросын харилцаа түүхийн шинэ гараанд ирж байна. Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан 60 жилийн ойн боломжийг ашиглан хоёр орны иргэдийн солилцооны шинэ нөхцөл бий болгож, хоёр ард түмний сэтгэл зүрхийг холбон, иргэдийн санааг уялдуулах талаар улам их хувь нэмэр оруулж, Хятад, Оросын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхэд туслахыг хүсэж байна гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 60 жилийн ойд баярын захиа илгээжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл