solongonews
ХКН-ын XIX их хурлын бэлтгэл хурал болов
2017-10-17 23:09
Ши Жиньпин хурлыг даргалав.

ХКН-ын БХТ-ийн XIX их хурал 17-ны үдээс хойш Ардын Их Хурлын танхимд бэлтгэл хурал хуралдуулжээ.

Ши Жиньпин хурлыг даргалав.

ХКН-ын XIX их хуралд 2354 төлөөлөгч болон тусгай уригдсан төлөөлөгч оролцоно.

Бэлтгэл хуралд нийт 2307 төлөөлөгч, тусгай уригдсан төлөөлөгч оролцжээ.

Тус хурал гар өргөж, саналаа өгөх хэлбэрээр 22 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн эрхийг шалгах зөвлөлийг батлан зөвшөөрч, 243 хүний бүрэлдэхүүнтэй их хурлын дарга нарын гишүүдийг батлан зөвшөөрч, Лю Юаньшанийг их хурлын нарийн бичгийн дарга нарын газрын даргаар батлан томилжээ.

Бэлтгэл хурлаар мөн XIX их хурлын хөтөлбөрийг батлан зөвшөөрсөн юм. 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл