solongonews
“Сахин бараалж, харилцан туслалцаж жишээч болоё”
2017-08-04 19:09
Өвөр Монголын Өөртөө Засах Орны шууд харъяа байгууллагуудаас зохион байгуулсан ”Сахин бараалж харилцан туслалцаж жишээч болъё” нэртэй үндэстний эв нэгдлийн тэргүүний үйл ажиллагааны тайлан 8 дугаар сарын 4-ий үдээс хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орны УТЗЗ-ний байнгын хорооны хурлын танхимд боллоо.

    Тус үйл ажиллагаа Ши Жиньпин дарга Өвөр Монголд ажиллах үеийн чухал яриаг суралцан ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдахыг бэлгэдэж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тэмдэглэх, үндэстний онол, үндэстний төрийн бодлого, үндэстний боловсролоо чангатгаж, Үндэстний цөөнхийн орны өөртөө засах төрийн бодлогын Өвөр Монголд хэрэгжсэний бодит практикийг харуулжээ. Мөн үндэстний эв нэгдэлд хүчин зүтгэж яваа хувь хүн ба хамт нэгжүүдээс үндэстний эв нэгдлийн дундах үлгэр жишээгээ хуваалцаж, Өвөр Монголын Үндэстний цөөнхийн ард түмэн бүлгэмдэн нэгдэж, намын үндэстний төрийн бодлогын агуу их, зол жаргалтай амьдралын байдлыг үзүүлэх тал дээр зорилго тавьсан байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны шууд харъяа байгууллагын орлогч дарга Гао Хүйгуан зэрэг холбогдох удирдлага болон нийгмийн бүх салбарын 280 гаруй хүмүүс энэхүү үйл ажиллагаанд оролцов.

 

Зохиогч: Б.БОЛОР,Б.АРИУХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл