solongonews
Ван И Өмнөд Африк, Сенегалын Гадаад харилцааны сайд нартай тус тус уулзав
2024-09-02 10:31
Ван И Өмнөд Африк, Сенегалын Гадаад харилцааны сайд нартай тус тус уулзав.

        ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 09-р сарын 01-ний өдөр Бээжин хотноо Өмнөд Африкийн Гадаад харилцааны сайд Ламола, Сенегалын Гадаад харилцааны сайд Фаллер нартай уулзав.
    Ван И:

- Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын шинэ дээд хэмжээний уулзалт удахгүй болно. Байгуулагдсанаасаа хойших 24 жилийн хугацаанд уг форум нь Африкийн түргэвчилсэн хөгжлийг үр дүнтэй ахиулж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны чухал тэмдэг болж, Африктай олон улсын хамтын ажиллагааг удирдан чиглүүлэв.Хятад улс Африктай нягт хамтран ажиллаж, энэ удаагийн форумыг Хятад, Африкийн эв нэгдэл, найрамдлыг бэхжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гаргах бас нэгэн томоохон арга хэмжээ болгоход бэлэн байна. Хятад улс Африкийн орнуудын хөгжил, сэргэн мандалтын хууль ёсны эрхээ хамгаалахыг тууштай дэмжиж, олон туйлт, эдийн засгийн даяаршил бүхий эрх тэгш, эмх цэгцтэй ертөнцийг хүн бүрд ашигтай, хүртээмжтэй болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
        Ламола:

- Ерөнхийлөгч Рамафоса, Ши Жиньпин дарга нарын стратегийн удирдамжаар хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Өмнөд Африкийн үндэсний эв нэгдлийн засгийн газар нэг Хятадын бодлогыг тууштай баримталж ирсэн байна. Өмнөд Африк Хятадаас дэвшүүлсэн дэлхийн хэмжээний цуврал санаачилгыг дэмжиж, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахад Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна”гэв.
Фаллер “Сенегал, Хятадын харилцаа үлгэр жишээ ач холбогдолтой юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Фэй Хятадад айлчлах бөгөөд энэ нь түүний Африк тивээс гадуурх улс орнуудад хийх анхны айлчлал болно.Энэ боломжийг ашиглан Сенегал, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийг бид тэсэн ядан хүлээж байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл