Есдүгээр сарын 19-нд хуралдсан хатуу хог хаягдлын бохирдуулалтыг сэргийлэн засах тухай БХАТИХ-ын Байнгын хорооны Хууль хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн 2-р бүгд хурал дээр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян, “Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын чухал үг ярианы зориг санаа болон хуулийн засаглалын тухай шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг тууштай хэрэгжүүлэн, хатуу хог хаягдлаас болсон бохирдлоос сэргийлэх тухай хууль хэрэгжилтийн ажилд хянуур хандаж, экологийн соёлын байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэн, Хятадын үндэстнүүдийн байнгын хөгжил цэцэглэлтэд улам идэвхтэй үүрэг гүйцэтгэж ажиллах хэрэгтэй” гэв.
Мөн өдрийн бүгд хурлын үеэр хууль хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг болон Төрийн зөвлөлийн холбогдох яам хороодын хариуцлагатнууд холбогдох хууль хэрэгжилтийн тухай тайлан боловсруулах тухай санал санал санаачилгыг сонссоны дараа, Жан Дэжян тэмдэглэхдээ, “намын 18-р хурлаас хойш, Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хороо экологийн соёлыг хөгжүүлж, үзэсгэлэнт Хятад орныг байгуулахыг хичээж ажилласан. Үүнд хатуу хог хаягдлын бохирдлоос сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш энэ талын ажил ихээхэн ахиц гаргаж, хүрээлэн буй орчныг хамгаалах тухай хуулийн үзэл ойлголтыг нэмэгдүүлж, бүхий л орчин тойрны нөхцөл, чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэжээ.
