Ургац хураалтын улиралд дэлхий нийтийн анхаарлыг татсан Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт өндөр амжилтад хүрсэн байна.
"Хятад улс дипломат харилцаатай Африкийн бүх оронтой хоёр талын харилцаагаа стратегийн харилцааны түвшинд ахиулж, Хятад-Африкийн харилцааны ерөнхий байр суурийг шинэ эрин үед хамтын ирээдүйтэй Хятад-Африкийн хамтын нийгэмлэг болгон өргөжүүлнэ гэж би хүсэлт гаргая”.
Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслол дээр энэхүү сэтгэл хөдөлгөм илтгэлийг нийтэлж, Хятад, Африкийн найрсаг хамтын ажиллагааг цаашид ахиулахыг чин сэтгэлээсээ уриалсан нь Африк тивд хүчтэй нөлөө гарсан байна.
Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ алсын харааг нээв
Бээжингийн Ардын их хурлын танхим 09-р сарын 05-ны өдөр зочдоор дүүрсэн байлаа. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын “Гар гараасаа атгасан” хурлын тэмдэг танхимын дунд тод гэрэлтэж, Хятад улсын таван одтой улаан туг, Африкийн 50 гаруй орны улсын туг болон Африкийн холбооны тугаас бүрдсэн төрийн далбааны цуваа нь сүр жавхаатай харагдана.
Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд оролцон үг хэлж, Хятад, Африк "зургаан шинэчлэл"-ийг хамтдаа дэмжиж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны арван том үйл ажиллагааг хэрэгжүүлэн, орчин үеийн хөгжлийг ахиулахыг санал болгож, Хятад, Африкийн хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд, илүү гүнзгий түвшинд, илүү өргөн хүрээнд шинэ түлхэц болгохыг дурдсан байна.
"Хятадын Коммунист нам болон Африкийн модернизацийг эрэлхийлэх мөрөөдөл нь дэлхийн өмнөд хэсэгт орчин үеийн дэвшилтийг эхлүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад шинэ хуудас бичих нь гарцаагүй" гэдэг үг нь түүхэн дэвшлийг удирдах эр зориг, хариуцлагатай байдлыг харуулж, хүмүүсийн таашаалд хүрсэн байна.
Хятад, Африкийн хувь заяа нэгдэж, хамтын ажиллагааны шинэ аянаа эхлүүлж байна. Хятад, Африкийн 2 тэрбум 800 сая гаруй хүмүүс сэтгэл нэгдэж, хөгжил, сэргэн мандалт, шинэчлэлийн замд шинэ алхмаа эхлүүлсэн байна.
Энэ бол өндөрт гарч, холыг харах төлөвлөгөө юм. 70 гаруй жил шаргуу хөдөлмөрлөсний дүнд Хятад, Африкийн харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа орсон юм. Хятад, Африкийн хөгжлийн өнөөгийн эгзэгтэй үе шатанд, хоёр талын харилцаанд дахин шинэ үсрэлт гарлаа. Шинэ хэлбэрийн түншлэлийн харилцаанаас иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа, шинэ эриний хамтын ирээдүйтэй нийгэмлэг болж, Хятад, Африкийн харилцааны төвшин үргэлжлэн сайжирч, илүү тодорхой байр суурьтай, илүү баялаг агуулгатай болсон юм. Энэ нь Хятад, Африкийн ард түмэн дэлхий дахинд өрнөж буй зуун жилийн өөрчлөлтийн өмнө хамтдаа зогсож, хөтлөлцөн алхах хатуу хүсэл зоригийг харуулж байгаа юм.
Энэ бол цаг үетэйгээ хамт урагшлах ахиц дэвшлийн хурд юм. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум 24 жилийн өмнө байгуулагдсанаас хойш, ялангуяа шинэ эринээс хойш Хятад, Африкийн хамтын ажиллагааны "алтан тэмдэг" болж, Африк тивтэй олон улсын хамтын ажиллагааг удирдан чиглүүлж, "Дэлхийн өмнөд бүс" дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тэмдэг болсон байна. Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үеэр дарга Ши Жиньпин Хятад, Африкийн орчин үеийн хөгжлийг хамтдаа ахиулах хэд хэдэн томоохон санаачилга, санал дэвшүүлснийг Африкийн удирдагчид хүлээн зөвшөөрч, Хятад, Африкийн хооронд улс төрийн зөвшилцөл бий болгож, Хятад, Африк орчин үеийн хөгжлийн хууль тогтоомжийн талаарх ойлголтоо тасралтгүй гүнзгийрүүлэн, хувь заяагаа удирдах түүхэн ухамсраа тасралтгүй бэхжүүлж байгааг харуулсан байна..
Бүгд Найрамдах Конго Улсын Гадаад хэргийн сайд Гакосо "Африкийн бүх ард түмний ой санамжинд Хятад улс шиг бидэнтэй ийм өргөн цар хүрээтэй, гүнзгий, ирээдүйтэй хамтын ажиллагаа явуулж байгаагүй орон байгаагүй", Африк-Хятадын хамтын ажиллагаа Африкийн хувь заяаг өөрчилсөн бөгөөд "Олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж түүхэнд үлдэх нь гарцаагүй" гэж хэлсэн байв.
Энэ бол хүч чадлаа эрчимжүүлэх талбар юм. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Африкийн орнууд Пан-Африкизмын тугийн удирдлага дор тусгаар тогтнол, эв нэгдэл, бие даасан байдал, интеграцчлалын замаар урагш алхсаар ирсэн юм. Шинэ эриний нөхцөлд Хятад, Африкийн хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг бэхжүүлж, бүс нутгийн интеграцчилалд хүрч, эв нэгдлээ нэмэгдүүлэх нь Африк тивийн жинхэнэ мандал хөгжилд чухал ач холбогдолтой юм. Ши Жиньпин дарга болон Африкийн удирдагчдын хамтын санаачилгад тулгуурлан Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын төлөөлөл, нөлөө улам бүр нэмэгдэж байгаа нь Африкийн интеграцийн үйл явцыг ахиулахад тустай төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц өгч, Африк тивийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлсэн байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хятадад суугаа төлөөлөгч Биата Тренкман:
- Африкт "Ганц хүн хурдан явдаг, харин олуулаа бол хол явдаг" гэсэн зүйр үг байдаг. Хөгжиж буй орнууд ижил төстэй асуудал, сорилттой байнга тулгардаг бөгөөд харилцан суралцах нь маш чухал бөгөөд “Хятад-Африкийн хамтын ажиллагааны уулзалт нь ийм платформыг бүрдүүлсэн байна.
Нигерийн Ерөнхийлөгч Тинубу:
- Хятад, Африкийн хамтын ажиллагааны форум амжилттай болж байгаа нь дэлхийн хөгжил бол нийлбэр дүнгүй тоглоом биш гэдгийг харуулж байна. Хамтран ажилласнаар бид илүү их хөгжлийн боломжуудыг бий болгож, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжтой гэж хэлэв.
Орчин үеийн мөрөөдөлдөө шинэ түлхэц өгөв
Ардын Их хурлын танхимд 09-р сарын 04-нд Ши Жиньпин дарга, Танзанийн ерөнхийлөгч Хассан, Замбийн ерөнхийлөгч Хичилема нар уулзаж “Танзани-Замбийн төмөр замыг идэвхжүүлэх төслийн санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол явагдуулав. Хятад, Африкийн түүхийн гэрч болсон энэхүү найрамдлын зам шинэчлэл рүүгээ хурдацтай ороход бэлэн болсон байна.
Өнгөрсөнд ба одоод Хятад, Африк бол хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулсан анхдагчид бөгөөд ирээдүйд орчин үеийн шинэчлэлийн үйл явцын тэргүүн эгнээнд гар холбон урагшлах болно. Бээжингийн дээд хэмжээний уулзалт нь мөрөөдлөө бодит байдалтай холбож, Хятад, Африкийн шинэчлэлийн төлөвлөгөөг илүү тодорхой болгожээ.
Дарга Ши Жиньпин Хятад, Африкийн соёл иргэншлийн харилцан суралцах, худалдааны хөгжил цэцэглэлт, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоотой хөгжлийн хамтын ажиллагаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуйг дэмжиж, ард түмэнд үр өгөөжөө өгөх зэрэг салбаруудыг хамарсан орчин үеийн хөгжлийг ахиулахын тулд хамтран ажиллахыг Хятад, Африкийн түншлэлийн арван том үйл ажиллагааг санал болгов. Хүмүүсийн солилцоо, ногоон хөгжил, аюулгүй байдлын хамтын бүтээн байгуулалт нь "Дэлхийн өмнөд бүс"-ийн орчин үеийн дэвшилд шилжиж буй шинэ дүр зургийг харуулж, Хятад, Африкийн ард түмний хамтын хүсэл эрмэлзлийг илэрхийлж, Африкийн бүх давхаргын хүмүүсийн урам зоригтой хариуг хүлээн авсан юм.
Гана улсын Ерөнхийлөгч Акуфо-Аддо "Түншлэлийн 10 санаачилга"-ын холбогдох зөвлөмжүүд нь "маш ирээдүйг харсан" гэж үзэж байгаа бөгөөд Гана улс үүнийг Хятадтай идэвхтэй хэрэгжүүлэхэд бэлэн байна. Конго улсын ерөнхийлөгч Сассуа:
- "Арван түншлэлийн үйл ажиллагаа" нь Африк, Хятадын эв нэгдэл, хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт хүргэжээ гэж хэлэв.
Сомалийн ерөнхийлөгч Махмуд Ши Жиньпин даргын Африк, Хятадыг орчин үеийн болгохыг хамтран дэмжих томоохон санаачилгыг өндрөөр үнэлж, "Африк болон дэлхийн ард түмний энх тайван, хөгжлийн нийтлэг хүлээлттэй нийцэж байна" гэж үзэж байгаа юм.
Бээжингийн дээд хэмжээний уулзалтаар "Шинэ эриний бүх цаг агаарт Хятад, Африкийн хамтын нийгэмлэгийг хамтран байгуулах тухай Бээжингийн тунхаг" болон "Хятад, Африкийн хамтын ажиллагааны уулзалт-Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)", мөн төрийн засаглал, үйлдвэржилт, хөдөө аж ахуйн шинэчлэл, энх тайван, аюулгүй байдал, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанартай хийх зэрэг сэдвүүдээр дөрвөн дээд хэмжээний уулзалт хийж, Хятад, Африк хамтын хөгжлийг эрэлхийлж буй цаг үеийн талаар уриалсан байна.
Ботсвана улсын Ерөнхийлөгч Масиси:
- Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэвшүүлсэн алсын хараа биелнэ гэдэгт би итгэж байна гэж хэллээ.
Замбийн ерөнхийлөгч Хичилема 06-ны өдөр Хятад, Африкийн бизнес эрхлэгчдийн 8-р бага хурлын нээлтийн ёслол дээр Африк, Хятадын аж ахуйн нэгжүүд технологийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалав. Эрчим хүчний салбарт хэн нь сайн түнш вэ. Нарны эрчим хүч үйлдвэрлэх дэвшилтэт технологийг хэн хангаж чадах вэ. Тэрээр Африкийн бизнес эрхлэгчдэд:
- Тэр бүгдийг таны түнш Хятад улс л хангаж чаддаг юм гэж хариулав.
09-р сарын 06-ны үдээс хойш Угандагийн Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын сайд Фрэнк Томвебазе "Угандагийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн өөрчлөлтийг ойлгох нь" сэдвээр Хятад оюутнуудтай харилцан ярилцаж, санал солилцов. Тэрээр:
- Хятад, Африкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа Угандад их хэмжээний техникийн сургалт, авъяас чадварыг бий болгосон нь Уганда улсын хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэлд чухал ач холбогдолтой юм.
Ши Жиньпин дарга:
- Хэн ч шинэчлэгдэх замд хоцрох боломжгүй, Хятад, Африк нь дэлхийн нийт хүн амын гуравны нэгийг эзэлдэг. Хятад, Африкийг шинэчлэхгүй бол дэлхийн орчин үеийн хөгжил байхгүй. Бээжингийн дээд хэмжээний уулзалтыг шинэ эхлэл болгож, Хятад, Африкийн хамтын ажиллагаа шинэ чиглэлд ахиж, Африкийн орнуудын аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн шинэчлэлийг ахиулах, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн хэлхээний хамтын ажиллагаа, цаг уурын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон салбарт шинэ үр дүнд хүрэхийн зэрэгцээ мөн дэлхийн эдийн засгийн сэргэлтийг сайжруулж, хамтын хөгжлийг ахиулах шинэ итгэл найдвар авчрах болно.
Дэлхийн өмнөд хэсгийн шинэ ирээдүйг судлав
НҮБ-ын нарийн бичгийн дарга:
- Хятад, Африкийн түншлэлийн харилцаа бол дэлхийн өмнөд хамтын ажиллагааны гол тулгуур бөгөөд Хятад, Африкийн хамтын хүчин чармайлт нь Африк тивийн хөгжилд шинэ эрч хүчийг бий болгоно гэж хэлэв. Генерал Гутерриш "Дэлхийн өмнөд бүс" Хятад, Африкийн түншлэлийн нөлөөг нааштайгаар тайлбарлажээ.
Шинэчлэлийн замын эрэл хайгуулыг санаа, үзэл баримтлалын удирдамж, мэдлэг, туршлагаа хуваалцах, солилцохоос салгаж болохгүй. Төрийн засаглалын асуудлаарх солилцоо нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын чухал сэдэв бөгөөд "Дэлхийн өмнөд бүс"-ийг орчин үеийн шинэчлэлд гар нийлэн хамтран ажиллахад оюуны дэмжлэг, мэргэн ухааныг, гэгээрлийг өгсөн банйа.
Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалт дээр:
- Хятад, Африкийн талтай хамтран Хятад, Африкийн засаглалын туршлага солилцох платформ байгуулж, Хятад, Африкийн хөгжлийн мэдлэгийн сүлжээ, Хятад, Африкийн 25 судалгааны төв байгуулахад Хятад улс бэлэн байна. Африкийн Удирдлагын Академид түшиглэн төрийн удирдлагын авъяас чадварыг хөгжүүлж, бид Африкийн улс төрийн намын 1000 зүтгэлтнийг Хятадад урьж, харилцан туршлага солилцож, хоёр талын нам, төрийн удирдлагын туршлага солилцох ажлыг гүнзгийрүүлэхэд найдаж байна. Хэд хэдэн прагматик арга хэмжээ нь уулзалтад оролцож буй зочид болон Африкийн бүх давхаргаас ирсэн хүмүүсээс эерэг хариулт оллоо.
Танзанийн Ерөнхийлөгч Хассан:
- Танзанийн Хувьсгалт Нам Хятадын Коммунист Намд ах дүүгийн найрсаг сэтгэлээр хандаж байна, Танзани улс Ньеререгийн Удирдлагын академийг ашиглан Хятад улстай нам байгуулах сургалт, төрийн удирдлагын туршлага солилцох ажлыг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа юм. Сенегалын ерөнхийлөгч Файе, Сенегал улс нам болон улс орныг удирдах Хятад улсын амжилттай туршлагаас суралцаж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цахимжуулалт, мэргэжлийн сургалт, залуучууд болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Африкийн олон орны удирдагчид Хятадын янз бүрийн газруудаар зочилж, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг гайхан шагшив. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоса Шэньжэнь хотод айлчилж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн шинжлэх ухаан, технологийн инновацийн чадавхийг магтан сайшааж байлаа. Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагва Хунань мужийн нэгэн тосгонд айлчилж, Хятадын хөдөө тосгоны шинэ бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн шинэчлэлтэй танилцжээ. Хятадын хөгжлийн гайхширсан Африкийн орнууд улам олон болж, Хятад улсаас өөрсдийн ирээдүйг харж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх итгэл, хүч чадлыг олсон байна.
Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал амжилттай болж, өөрчлөлт шинэчлэлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг ахиулах системтэй зохицуулалт хийж, Африкийн орнуудад өөрсдийн бодит байдалд нийцсэн орчин үеийн хөгжлийн замыг судлах шинэ урам зоригийг олгосон юм.
Өмнөд Африк дахь Африкийн үндэсний конгрессын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуледе:
- Хятад маягийн орчин үеийн байдал нь Африкт хамтын хөгжлийн "боломжийн цонх"-ыг бий болгож, Хятад, Африк ч мөн адил түүхэн уулзалтуудыг хийж, одоо бие даасан хөгжлийн замаар амжилтанд хүрсэн тул "Одоо Африкт ажиллах ээлж ирлээ".
Либерийн Эв нэгдлийн Намын үндэсний дарга Лютер Талп:
- Эх орондоо буцаж ирсний дараа нам доторх хурлыг зохион байгуулж, Хятадад хийсэн айлчлалын ажиглалт, ололт амжилтад тулгуурлан Хятадын орчин үеийн шинэчлэлийн туршлагыг "өөрийн орчинд" хэрхэн хэрэгжүүлэх талаар судлах болно.
Хөгжиж буй орнууд өөрсдийн соёлын уламжлалаа хадгалахын зэрэгцээ бусад орны ашигтай туршлагаас хэрхэн суралцаж, бие даасан, практик шинэчлэлийн замыг эрэлхийлэх вэ гэдэг нь Африк тивийн шинэ сэргэлт бөгөөд "Дэлхийн өмнөд бүс"-ийн нийтлэг асуудал юм.
Саяхан Ши Жиньпин дарга Африкийн 50 орны эрдэмтэн судлаачдад хандан захидал бичиж, Хятад, Африкийн хамтын нийгэмлэгийг хамтын ирээдүйтэй байгуулах, "Дэлхийн өмнөд бүс"-ийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад оюуны дэмжлэгийг үргэлжлүүлэхийг уриалав. Хятад-Африкийн сэтгэхүйн төвүүдийн форумаас эхлээд Хятад, Африкийн залуу удирдагчдын чуулга уулзалт, Хятад, Африкийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний бага хурал хүртэл Хятад, Африк "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудын хөгжлийн хамтын ажиллагааны талаарх судалгаа, эрэл хайгуулаа нэмэгдүүлж байна. "Дэлхийн өмнөд бүс"-ийг бэхжүүлж, олон улсын хүчний тэнцвэрийг илүү тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд тогтвортой хүчин чармайлт гаргах болно.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Африк хөгжиж буй орнуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын шударга ёсыг ахиулах уриалга гаргасаар, дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, эдийн засгийн бүх нийтийг хамарсан даяаршлыг хамтдаа дэмжиж, дэлхийн гурван том бодлогыг хамтран хэрэгжүүлэхийг мөн уриалав. Олон улсын шударга ёсыг сахин хамгаалах, дэлхийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, "Дэлхийн өмнөд бүс"-ийн эв нэгдэл, хамтын ажиллагаанд тууштай итгэлтэй байгааг харуулж, хүн төрөлхтний хамтын ирээдүйг хамтдаа байгуулах "Өмнөдийн цаг мөч"-ийг гэрэлтүүлж байна.
"Хятад, Африкийн 2.8 тэрбум гаруй ард түмэн хамтран ажиллаж байгаа цагт бид шинэчлэгдэх замд хамтдаа гялалзаж, Дэлхийн өмнөд нутгийн орчин үеийн шинэчлэлийн үйлсийг эрчимтэй хөгжүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахад илүү их хувь нэмэр оруулна". Ши Жиньпин даргын илтгэл нь Хятад, Африкийн хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн хамтын бүтээн байгуулалтад шинэ эрин үеийн утга санааг шингээж, хоёр орны эв нэгдэл, Хятад, Африкийн ард түмний эв нэгдэл, хамтын ажиллагааны агуу хүчийг нэгтгэсэн байна.
Салхи сөрж шинэ ирээдүй рүү чиглээрэй. Нэгдмэл мөрөөдлийн дагуу Хятад, Африк хоёр гар нийлж, орчин үеийн хөгжлийн замд ахин дэвшиж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд шинэ дүр зураг зурж, энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хөгжил дэвшлийн гэрэлт ирээдүйг хамтдаа гэрэлтүүлэх болно.
