
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин 2017 оны 7-р сарын 3-наас 4-ний өдрүүдэд Оросын Хобооны Улсад албан ёсны айлчлал хийх болно. Энэхүү айлчлал нь “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт болон Шанхайн хамтын ажиллагааны байгуулалтын Астана уулзалтын дараах дарга Ши Жиньпин болон Владимир Путин нарын энэ оны гурав дахь удаагийн уулзалт болно. Түүнчлэн дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын даргын тушаалд гарсны дараа зургаа дахь удаа Оросын Холбооны Улсад айлчлах үйл ажиллагаа болно. Мөн Ши Жиньпин дарга Хятадын даргын албан тушаалд гарсны дараах анх удаагийн айлчлалаа Орос Холбооны Улсад айлчилсан байна. 2013 он ба 2015 онд Орос Улсад хоёр удаа албан ёсны айлчлал хийсэн бол 2014, 2016 онуудад Владимир Путин Хятад улсад хоёр удаа албан ёсны айлчлал хийсэн байна. Түүнчлэн хоёр орны тэргүүлэгчид дөрвөн жилийн туршид олон удаа уулзалт хийсэн бөгөөд энэ удаад 21 дэх удаагийн уулзалтаа хийх гэж байна. Айлчлал нь Хятад, Орос хоёр орны ажил хэрэгч харилцааг хөгжүүлэх бөгөөд хоёр орны нөхөрсөг харилцааг цаашид ахиулах болно.
