ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ёслол 8 дугаар сарын 8-ны өдөр Хөххотод болсон билээ. Ши Жиньпин даргын бичсэн баярын үг ХКН-ын төв хороо, Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо, Төрийн зөвлөл, Хятадын УТЗЗ, Төвийн цэргийн комиссын баяр хүргэсэн мэдээнд ХКН-ын төв хороо болон Хятадын ард түмний гүн зузаан хайр сэтгэл шингэснээр тал нутгийн хөвгүүд охидод маш их урам өгсөн юм.
Далан жилийн туршид ХКН-ын төв хорооны дээд хэмжээний уулзалт, дотно халамжаар Өвөр Монголын үндэстнүүдийн дарга удирдлага, олон түмэн болон Хятадын үндэстнүүдийн ард түмэн хамтдаа эв нэгдэж, гайхамшигтай хөгжлийг удаа дараалан үүдсэн байна.
Далан жилийн туршид ӨМӨЗО байгуулагдсан ба хөгжин мандсан алхам бүр нь ХКН-ын Төв хорооны халамж, дэмжлэг, мөн орон нутгийн бүх үндэстний ахан дүүсийн хүчтэй дэмжлэгтэй салшгүй холбоотой. Онцгойлон ХНК-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хороо өндөрт зогсон алсыг бараалж, тал нутагтай сэтгэл зүрхээ холбон Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөж, эх улсын умард хилд ялгуун тод үйл ажиллагааны хөтөлбөрийг тогтоон өгч, хөгжлийн маш өргөн орон зайг хангаж өгсөн байна.
“Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг биелүүлье”. Ши Жиньпин даргын халуун дотно хүсэл найдлага нь Өвөр Монголын сайн сайхан алс ирээдүй болон яруу алдарт үүрэг хариуцлагыг тодорхойлж, Өвөр Монгол болон Хятадын үндэстнүүдийн ард түмэн эв нэгдэн нягтарч, эрч хүч, зоригоо эрчлэн хамтаар тэмцэхийг цаг ямагт урамшуулан зоригжуулсан юм.
Халамж хайрын хариуд хандив зүтгэлээ өргөнө. Төвөөс Өвөр Монгол орныг халамжилж, Хятад улсаараа Өвөр Монголыг дэмжиж байна. Хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлтийн бүх цаг үед Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн намаа нэгэн сэтгэлээр дагаж, улсын ашиг тус, үндэстний эв нэгдлийг хамгийн эрхэм дээд байранд тавьж, ХКН болон улсдаа чухал их хувь нэмэр үзүүлсэн байна.
Өнөөдөр шинэ гараа дээр зогсож, тал нутгийн хөвгүүд охид талархлын сэтгэл өвөрлөн аян замдаа дахин гарлаа. ХКН-ын төв хорооны бат чанга удирдлага доор Өвөр Монголын үндэстнүүдийн дарга удирдлага, олон түмэн Ши Жиньпин даргын ярианы үзэл санаа болон төрийг засаглалын шинэ санаа шинэ стратегийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, “Тавыг нэг цогцлох”-г дэмжих, “Дөрвөн бүх тал”-ын стратегийг зохицуулан ахиулж, “Дөрвөн ухамсар”-аа дээшлүүлж, “Дөрвөн итгэл”-ээ бататган, хайрлан хамгаалж харилцан туслалцаж, эв нэгдэн тэмцэж, эх улсынхаа үүрэг хариуцлагыг хамтдаа хүлээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хамтдаа тэмцэнэ.
