VI удаагийн Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форум 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын Ордос нутаг дахь Хөвчийн элсний Долоон-Одон Нуур аялал жуучлалын бүсэд нээгдлээ.
Тус форумд оролцсон ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн орлогч ерөнхий сайд Ма Кай нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний форумд зориулан бичсэн баярын захидлыг уншсан байна.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн орлогч ерөнхий сайд Ма Кай нээлтийн ёслолын үеэр
Ши Жиньпин дарга захидалдаа:
- VI удаагийн Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форум эхлэх ташрамд миний зүгээс, мөн Хятад улсын Засгийн газар болон ард иргэдийн өмнөөс форумын амжилттай нээгдсэнд баяр хүргэхийн хамт форумд морилон саатсан олон улсын удирдагч, Засгийн газрын албан тушаалтан, НҮБ-ын хариуцалгатан, мэргэжилтэн судлаачид зэрэг хүндэт зочдыг хүндэтгэн угтаж буйгаа илтгэе.
Цөлжилт бол дэлхийн олон улсад тулгарч буй хамтын асуудал мөн. Цөлжилтийг эсэргүүцэх нь хүн төрөлхтний одоо хийж, ирээдүйдээ ашиг хүртэх аугаа үйлс билээ. Хятад улс цөлжилтийн эсрэг арга хэмжээг чухалчилсаар ирсэн бөгөөд тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Эдгээр үр бүтээл нь үзэсгэлэнт Хятадыг бүтээн байгуулахад идэвхтэй хувь нэмэр гаргасан бөгөөд олон улсын экологийн орчинг засан сэргээх ажилд туршлага болж өгсөн бол Хөвчийн элс нь түүний нэгэн ил тод жишээ юм.
Хөвчийн форум зохион байгуулагдаж эхэлсэн 10 жилийн хугацаанд олон улс орны цөлжилтийн эсрэг арга бодлогын туршлагаа солилцох, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийг дэмжих зэрэг үйл ажиллагаанд чухал тавцан болсоор ирсэн байна. Энэ удаагийн форум нь Ногоон “Нэг бүс нэг зам”-аар цөлийн эдийн засгийг хамтдаа эдлэх” сэдвийн эргэн тойронд “Нэг бүс нэг зам” дагуух улс орны цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааг ахиулахад ач холбогдолтой. Төлөөлөгчид сэтгэлээ нэгтгэн Ногоон “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт болон дэлхийн экологийн сэргээлтэд идэвхтэй үр нөлөө гаргахыг найдаж байна гэж дурдсан байна.
