Ши Жиньпин дарга:
- Өнгөрсөн таван жилд дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруу байсан үед ХКН хөгжлийн шинэ үзэл баримтлал баримталж, хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөн Хятад улс хүндрэл бэрхшээлийг даван туулж томоохон амжилт гаргалаа. ДНБ-ны нийт хэмжээ 80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр нь 30 хувьд хүрчээ. Эдийн засгийн бүтэц тасралтгүй сайжирч, цахим эдийн засаг зэрэг шинэ аж ахуй хөгжин, хөдөө аж ахуйг орчин үеийн болгох үйл ажиллагаа тогтвортой сайжирсан. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт зэрэг тал дээр илэрхий амжилтад хүрч, Тянь Гүн сансрын лаборатори, далайн гүнд шумбагч Жяо Лүн аппарат, дэлхийн хамгийн том одон орны радио дуран "Тэнгэрийн нүд" буюу "ФАСТ", Dark Matter буюу сансрын уудам дахь харанхуй энергийг судлах хиймэл дагуул, дэлхийн анхны шинжлэх ухааны туршилтын квант дагуул, том нисэх онгоц зэргийг дараалан зохион бүтээж, Өмнөд Хятадын тэнгисийн олтригийн бүтээн байгуулалтад идэвхтэй ахиц дэвшилт гарган, Хятадын гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт, гадаад валютын нөөц дэлхийд тэргүүллээ гэсэн байна.
