solongonews
Ши Жиньпин даргын тайлангаас(16)
2017-10-18 13:03
Хятад улс 2020 он гэхэд хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах ажлыг дуусгавар болгоно.

 

Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд тавьсан тайландаа:

Хятад улс 2020 он гэхэд хөдөө орон нутгийн иргэдийн ядуурлыг өнөөгийн хэрэгжүүлж буй стандартын түвшинд бууруулж, ядуу тосгон, бүс нутгийн чанартай ядуурал зэрэг асуудлыг тууштай шийдвэрлэн, ядуурлаас ангижрах зорилтоо биелүүлэх болно гэсэн байна.  

Дарга Ши Жиньпин:

- Үүнийг биелүүлэхийн тулд ККН нийт нам,  бүх улс, нийгмийн бүх хүчийг дайчлан, ядуурлыг бууруулах ажлыг зөв, оновчтой,  туйлбартай хийж, төвөөс зохицуулан муж, өөртөө засах орон хариуцаж, хот, орон нутаг бодит гүйцэтгэх ажлын тогтолцоог баримтлан, нам, засгийн удирдагч хариуцан гүйцэтгэх хариуцлагын тогтолцоог эрчимжүүлж, ядуурлыг бууруулах ажлыг хүч зориг, арга ухаантай уялдуулах хэрэгтэй гэж дурдсан байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл