Ши Жиньпин дарга Вьетнамын даргад баяр хүргэв
2024-10-23 10:38
Ши Жиньпин дарга Вьетнамын даргад баяр хүргэв
Хятад улсын дарга Ши Жиньпин Аравдугаар сарын 22-нд Луонг Куонгд баярын цахилгаан илгээж, Вьетнам улсын даргын албан тушаалд орсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин дарга: Сүүлийн жилүүдэд миний бие Вьетнамын удирдагч нөхөдтэй стратегийн нягт харилцаа холбоогоо хадгалж байгаа бөгөөд хоёр орны харилцаа стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны нэгдмэл цогцын шинэ эринд орохыг хамтран удирдаж байгаа юм. Хятад Вьетнамын харилцааны хөгжлийг би маш чухалд үздэг. Дарга Луонг Куонгтой хатмран зүтгэж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг гүнзгий бодитой байгуулж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэж тэмдэглэлээ.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
