
Сүнь Чүньлань нар 9-ний өдрийн үдээс өмнө Үхай хотод аж ахуйн нэгж болон эмнэлгээр явж, ард түмэнтэй уулзлаа. Сүнь Чүньлань нар Хань Сэнь архины аж үйлдвэрийн группийн усан үзэмний тариалангийн хүрээлэнд орж, аж үйлдвэрлэлээр ядуурлаас ангижруулах, экологийг сайжруулах, аялал жуулчлалын үйлдвэрийг хөгжүүлэхийг дэмжсэн зэрэг байдал, усан үэмний тариалангийн зазар ажиллаж байсан ард түмэнтэй уулзаж тэдний ажил амьдралын байдалтай танилцжээ. Мөн Үхай хотын эх нялхсын эм эмнэлэг, эрүүл мэндийн төвд хүрч шинжлэх ухааны судалгаа, эмчилгээ, эмчлэн засах түвшнийг дээшлүүлэн, илүү олон гэр бүлд эрүүл мэнд, зол жаргалыг бэлэглээрэй гэж хүссэн байна.
Сүнь Чүньлань Үхай хотын ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцож, Үхай хотын удирдлага болон үндсэн шатны дарга удирдлаг ард түмний төлөөлөгчдийн яриаг сонсож, Үхай хотын аж ахуйн хэлбэрийг өөрчлөх ба экологийн бүтээн байгуулалтын амжилт бүтээлийг сонслоо. Сүнь Чүньлань: - ХКН-ын удирдлага дор үндэстний орны өөртөө засах байгууллыг хэрэгжүүлсэн нь Өвөр Монголын бодит байдал, Хятад улсын байдал ба үндэстнүүдийн ард түмний үндсэн ашиг тустай бүрэн нийцэж, агуу их бүтээлч чанар, маш их давуу тал, хүчирхэг амьдралын хүчтэй юм гэжээ. Мөн ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин дагаар цөм болгосон ХКН-ын төв хороо үндэстний ажлыг дээд хэмжээгээр хүндэтгэж, аль болох олон шинэ санаа, шинэ арга хэмжээ дурдан гаргаж, үндэстний цөөнхийн ба үндэстний бүс нутгийн эдийн засгийн нийгмийн хөгжлийн том бодлого чиглэл болон стратегийн үүргийг тодорхойлов гэжээ.

Сүнь Чүньлань: - Үхай хот нь Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санаа болон төрийн засаглалын шинэ санаа шинэ стратегийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, “дөрвөн ухамсар”-ыг бий болгож, Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллаж байх үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлжээ. Хэлбэрээ өөрчлөн хүчлэн хурдасгаж, иргэдийн амьдралыг сайжруулахыг сайн хийж, экологийн бүтээн байгуулалтыг ахиулж, үндэстний эв нэгдлийг чангатгаж, Үхай хотоо үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулж, шилдэг амжилттайгаар ХКН-ын XIX их хурлыг амжилтtай хуралдахыг хүсэж байна гэжээ.
Сүнь Чүньлань нар Хатан голын Хайрвийн тохойн усан ашиглалтын хүйс барилгад хүрч, барилгын бүтээн байгуулалт, үерээс сэргийлэх, экологийг сайжруулах, цахилгаан гаргах, аялал жуулчлал зэрэг ажил байдалтай танилцжээ. МӨн Дүн Юань шинжлэх ухаан мэргэжлийн ХК хүрч нэгдүгээр фронтод ажиллаж байгаа шинжлэх ухаан мэргэжлийн ажилтнуудын шинийг санаачлан дахин сайхан амжилт гаргаарай гэж зоригжуулав.
ӨМӨЗО-ы УТЗЗ-ний тэргүүлэгч Рэнь Япин, ӨМӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн, нэгдмэл фронтын хэлтсийн дарга Ван Лишянь хамт ажилласан байна.
