Онгонууд хошууны Гэрсэн сумын Хуластай багийн малчин Өлзийтийнх ХКН-ын ХIХ их хурлын шууд нэвтрүүлгийг үзэхээр 18-ны өглөө эртлэн босож ажлаа дуусгаж, 9-н цагаас өмөн зурагтын өмөн сууж шууд нэвтрүүлэг эхлэхийг хүлээнэ.
“Дарга Ши Жиньпин илтгэлдээ, иргэдийн амьдралыг сайжруулах тухай голлож, иргэдийн амьдралд хандсан төрийн бодлого дурдсан нь манай мал аж ахуйн орны ирээдүйн амьдралд зөв чиглэл зааж өгсөн юм. Сүүлийн жилүүдэд Нам, Засгийн газрын тусламжаар малчдын амьдрал сайжирч, мал аж ахуйн орны сургуулийн нөхцөл, багшийн хариуцлага, эм эмнэлгийн нөхцөл, ахмадын асрамжийн төрийн бодлогыг хэрэгжүүлэн, малчид таатай сайхан орон сууцтай болсон. Манайх одоо 6.6 га талбай тариа, 30 үхэр, 50 гаруй хоньтой болсон. Их хурлаас бид зоригжиж, гэр бүлийн орлогоо нэмэгдүүлж, үр хүүхдээ сайн хүмүүжүүлж, саруул ирээдүйн зүг хичээнэ” хэмээн Өлзийт сэтгэл догдлон ярив.
