solongonews
Эмээгээ өвөр дээрээ суулгаж үдэшлэг үзүүлсэн хүн хэн бэ
2017-08-06 19:54
Сүүлийн үед Сөнид баруун хошуу хүмүүсийн анхаарлын төвд тасралтгүй орсоор байна.

Хятад  улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин  ойрд Сөнид баруун хошууны нутагт байгаа Зүрх цэргийн суурин дахь Боловсролын төв газарт очиж ажилласан нь үр дүнтэй сайн өрнөж ард иргэд, дэлхий дахины анхаарал Зүрх цэргийн сууринд төвлөрсөн билээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж, Сөнид баруун хошуунаас эрхлэн зохион байгуулсан Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны үеэр болсон үдэшлэг дээр нэгэн үзэгч эмээгээ өвөр дээрээ суулгаж тоглолт үзүүлж буйг авсан фото зураг  вичатаар цацагдаж, олны анхааралд хүрсэн байна. Сурвалжлагч Сөнид баруун хошууны Эвлэлийн хорооны ажилтан Бүрнбилэгийн туслалцаатайгаар зурагт гарсан настан ба настны ач хүүг олж уулзсан байна. Улмаар Төв радиогийн вичатаар та бүхэндээ танилцуулж, зөв сайхан энерги болон эрч хүчнийг түмэн олонтойгоо хуваалцахыг зорьжээ. Зурагт гарсан настай ээж Оюунгэрэл бол Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Хашаат гацаагаар нутагтай. Энэ жил нас сүүдэр 90 хүрч байгаа өндөр настай буянтан. Настантай хамт үдэшлэг сонирхож байгаа нь настны ач  хүү буюу Сөнид баруун хошууны Сан булаг сумын Жаргалант гацааны малчин Батчулуу юм. Оюунгэрэл настан Хөвөөт шар хошуунаас Сөнид баруун хошуунд байгаа ач хүүгийндээ ирэх үеэр ач хүү Батчулуу нь эмээгээ дагуулж тоглолт сонирхуулсан бөгөөд эмээтэйгээ зураг авахуулсан нь ийнхүү вичатаар  олны хараанд хүрсэн байна.

Сөнид баруун хошуу бол ууган Улаанмөчирийн мэндэлсэн нутаг. Тэмээн соёлын өлгий, хурдан хүлгийн өлгий нутаг гэсэн сайхан алдартай газар юм. Тус хошуу нь сүүлийн жилүүдэд мөн уламжлалт ерөөл магтаал, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой олон сайхан үйл ажиллагаа өрнүүлж, нутгийн олон, цаашлаад нийт монголчуудын халуун хүрээллийг олсон байдаг. Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн шинэ гараанаас хөгжлийн алтан жолоо сунгаж байгаа энэ нутгийн хүн ардын сайн сайхан дүр төрхийг эмэг ба ач хүүгийн хамт авахуулсан энэ зургаас олж харах болно.

Энд Оюунгэрэл настанд үр ачийнхаа сайхныг үзэж, эрүүл энх, зол жаргалтай байхыг хүсье! Тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье!

Өтгөс буурлаа хүндэлдэг нь өнөр Монголын заншил!

Өргөн хүндлэн асардаг нь үр ач нарын зуршил аа !

Төвийн Радиогийн сурвалжлагч : Журамт,  Рашням мэдээлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл