
Төлөөлөгчдийн баг дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны дотно халамж болон Хятад улсын үндэстнүүдийн ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдлийг өвөрлөн, Ордос хотод хүрч олон түмэнтэй уулзсан байна.
Жан Пинээр ахлуулсан Төвийн төлөөлөгчдийн баг Ордос хотын ямааны ноолуурын ХК хүрч, үйлдвэрлэлийн тасгийн ажилтантай уулзжээ. Жан Пин: - Хичээн ажиллаж зоригтойгоор шинийг санаачилж, сайн сайхан амьдралаа цогцлоогоорой гэж урам зориг өгөв. Жан Пин нар Анд нийгэм дүүргийн соёлын үйлчилгээний төвд хүрч иргэдтэй уулзаж, тэдний амьдрал илүү аз жаргалтай болохыг хүсэн ерөөсөн байна.
Жан Пин нар Хасгэрэлийн гэрт хүрч ажил амьдралтай нь танилцлаа. Хасгэрэл үндэстний хувцасны үйлдвэр эрхэлдэг. Жан Пин: - Нам болон төрийн бодлого үндэстнүүдийн олон түмэнд ажил эрхлэх сайхан боломж хангажээ. Авьяас чадвараа харуулан нийгэмд хувь нэмэр үзүүлээрэй гэлээ.
Төлөөлөгчдийн багийнхан тухайн газрын үндэстний олон түмний төлөөлөгчидтэй уулзсаны дараа Ордос хотын ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцов. Жан Пин Ордсын эдийн засаг нийгмийн хөгжлийн амжилт бүтээлийг бүрэн ойлгож, тухайн газрын дарга удирдлага ард түмнийг Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санаа болон төрийн засаглалын шинэ санаа шинэ стратегийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, “дөрвөн ухамсар”-ыг бий болгож, Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллаж байсан үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлжээ. Ард түмэнд ашигтай, аюулгүй талаар тасралтгүй шинэ амжилтыг гаргаж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэжээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, улс төр хууль цаазын хорооны нарийн бичгийн дарга Ли Жя, ӨМӨЗО-ны АТИХ-ын байнгын хорооны байнгын дэд эрхлэгч Хурц нар бараа болон явсан байна.
