Энэхүү хэлэлцүүлэгт Хятадын ”Ардын өдрийн сонин”-ы дарга, ОХУ-ын ТАСС мэдээллийн хороо эрх тэгш харилцан ашгийн суурин дээр мэдээ мэдээллээ солилцон мэдээлж, хамтран сурвалжилга хийж, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэн, төлөөлөх баг болон ажилтнуудаа солилцон суралцуулах зэрэг хүрээнд хамтран ажиллана гэжээ. Мөн хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг ахиулахаар дамжин хоёр улс стратеги бодлогын талаар хамтран ажиллаж нөхөрсөг харилцаа байгуулахад таатай орчин бүрдүүлнэ гэжээ.
Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага хамтран ажиллахаар болж байгаа нь хоёр улсын төрийн тэргүүн нарын өндөр үнэлгээг хүртсэн байна. Өнгөрсөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр Бээжингийн Ардын их хурлын танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хамтдаа 2016 оны Хятад, Оросын гол хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын ёслолд оролцсон. Энэхүү үйл ажиллагааг Хятадын ”Ардын өдрийн сонин”-ы болон ОХУ-ын ТАСС мэдээллийн хороо хамтран “Хятад, Оросын хил-Энх тайван хамтын ажиллагааны хил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
