solongonews
БРИКС-ийн орны удирдлагуудын IX уулзалт Шямэнь хотод зохион байгуулагдана
2017-08-30 11:34
БРИКС-ийн орны удирдлагуудын IX уулзалт 9 дүгээр сарын 3-наас 5-ны өдрүүдэд Хятадын Фүжянь мужийн Шямэнь хотод зохион байгуулагдана гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Лү Кан өнөөдөр буюу 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн байна.

Уг уулзалт нь “БРИКС-ийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, гэгээн саруул ирээдүйг цогцлох”-оор гол сэдэв болгожээ. Энэ ээлжид мөн “Харилцан үр ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтын хөгжлийг ахиулах” гол сэдвийн хүрээнд шинээр хөгжсөн зах зээлийн улс болон хөгжиж байгаа улсын ярилцлагын хурал зохион байгуулагдах юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин энэхүү уулзалт болон ярилцлагын хурлыг даргалж, БРИКС-ийн орны үйлдвэр худалдааны форумын нээлтэд оролцоно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл