Мөн оны 5 дугаар сарын 1-ний өдөр шинэ Хятад улс удахгүй мэндлэх гэж байгааг тохиолдуулан Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаа тунхаглаж, ядуу буурай, ороо бусгаа цаг үе дэх Өвөр Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн бүх салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх хатуу бэрхшээлтэй бөгөөд яруу алдарт үүргийг хүлээн авсан байна.
Үүнээс эхлээд Өвөр Монголын хөгжил шинэ эринд орсноор барахгүй, Намын төв хорооны удирдлага дор ХКН-ын олон үндэстэнтэй улсад үндэстний цөөнхийн орны өртөө засах төрийн бодлогыг хэрэгжүүлж, Хятадын удирдсан ууган мужийн зэрэглэлийн үндэстний цөөнхийн орны өөртөө засах орны хувиар үндэстний эв нэгдлийн яруу алдарт уламжлал болон бат бэх суурийг цогцлоож билээ.
Хятадын онцлогтой үндэстний асуудлыг шийдвэрлэх зөв оновчтой замаар гуйвшгүй замнав
- Зөвхөн Хятад улсын нэгдсэн том гэр бүлд үндэстний цөөнхийн орны өөртөө засахыг хэрэгжүүлбэл улс орон сая баян хүчирхэг болж, үндэстнүүд сая хамтдаа хөгжиж, хамтдаа цэцэглэж чадна гэж Улаанхүү нөхөр үндэстний орны өөртөө засах байгууллын тухай тоочсон байдаг. Өвөр Монголын үндэстний цөөнхийн орны өөртөө засах нь шинэ Хятад улсын үндэстний цөөнхийн орны өөртөө засах байгууллыг практик болгох эхлэл болсныг Өвөр Монголын 70 жилийн түүх гүйцэд харуулсан байжээ.
70 жилийн хугацаанд Өвөр Монголын Өөртөө Засах Орон “Үндэстнүүдтэйгээ хамтдаа тэмцэж, хамтдаа цэцэглэн хөгжих”-ийг гол сэдвийг бат дагаж, үндэстний эв нэгдэл дэвшлийн шинэ байдлыг нээв. Өөртөө Засах Орны намын хороо, Засгийн газар Намын үндэстний тухай төрийн бодлого болон үндэстний орны өөртөө засах байгууллыг бүх талаар зөв оновчтой хэрэгжүүлж, үндэстний цөөнх болон үндэстний газар орны үйлдвэрлэл амьдралд түүхт чанартай өөрчлөлт гаргав.
Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн Х их хурлаас Намын үндэстний тухай төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, үндэстний орны өөртөө засах байгууллыг төгөлдөржүүлж, үндэстнүүдийн ард түмэн сэтгэлээ нэгтгэж, гар гараа холбох шилдэг уламжлалыг хөгжүүлж, үндэстний эв нэгдэл дэвшлийн хүмүүжил болон үндэстний эв нэгдэл дэвшлийг үүсгэн байгуулах үйл ажиллагааг өрнүүлж, “Гурван салж чадахгүй” /Хятад үндэстэн нь үндэстний цөөнхөөс салж чадахгүй, Үндэстний цөөнх нь Хятад үндэстнээс салж чадахгүй, Үндэстний цөөнхүүд харилцан салж чадахгүй/, “Таван хамтын ойлголт” /Эх орноо мэдрэх, Хятадын үндэстэнг мэдрэх, Хятадын соёлыг мэдрэх, ХКН-ыг мэдрэх, Хятадын онцлог нийгэм журмыг мэдрэх/-ын үзэл санааг үндэстнүүдийн ард түмний сэтгэл зүрхэнд гүн үндэслүүлж, “Жишээч өөртөө засах орон”-ы яруу алдрын гэрэл гэгээг үүрд цацруулна гэж дурдав.
Хамтдаа цэцэглэн хөгжих нь хамгийн сайн үндэстний эв нэгдэл болно. 70 жилийн турш Өвөр Монголын Өөртөө Засах Орны ДНБ 642 дахин нэмэгдэж, хот суурингийн суугуул ардын хүн бүрийн орлого 1978 онд 301 юаниас нэмэгдэн 2016 онд 32975 юань болж, малчин тариачны хүн бүрийн орлого 131 юаниас нэмэгдээд 11609 юань болжээ. Өвөр Монгол хоцронгуй байдлаасаа дэвшиж, ядуу буурайгаасаа баяжин чинээлэг болж, эдийн засаг нийгэм гүнзгий өөрчлөлт болон түүхч чанартай үсрэлтийг биелүүлж, Хятад улсын умард хилийн амар тайван тогтуун байдлын халхавч болон экологийн амар тайван байдлын халхавчийг бэхжүүлж, Хятадын үндэстний орны өөртөө засах байгуулал, үндэстний орны өөртөө засах хууль болон Хятадын онцлогтой үндэстний асуудлыг шийдвэрлэх замын зөв оновчтой чанар, тэргүүний чанар болон давуу чанарыг гүйцэд илрүүлж билээ.
Өвөр Монгол үндэстний газар орны онцлог болон бодит байдалд суурилан үндэстний орны өөртөө засах байгууллыг баримтлан төгөлдөржүүлэхийг цөхрөлтгүй сүвэгчлэн хэрэгжүүлж, үндэстний хууль цааз, хууль дүрэм болон иж бүрэн төрийн бодлого арга хэмжээг аль болох олныг тогтоож, Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүх салбарын хөгжил болон үндэстний ажил тасралтгүй хөгжихөд чухал дүрэм, боловсон хүчний баталгааг хангасан байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо Засгийн газар үндэстний цөөнх болон үндэстний газар орны хөгжлийг хурдасгаж, хил хязгаарын мал аж ахуйн хошуу хотын хөгжлийг түргэтгэх, монгол хэл бичгийг сурч хэрэглэх зэрэг олон төрийн бодлого арга хэмжээг тогтоожээ. Орон нутгийн хууль дүрмээр дамжуулан “Үндэстний орны өөртөө засах хууль”-д тогтоосон өөртөө засах эрхийг найдвартай болгон, “Монгол үг хэл үсэг бичгийн ажлын дүрэм”, “Үндэстний боловсролын дүрэм” зэрэг үндэстний онцлог бүхий орон нутгийн чанартай 181 хууль дүрмийг тогтоон хэрэгжүүлж, орон нутгийн чанартай 171 хууль дүрэм болон тусдаа хэрэгжүүлэх хууль дүрмийг зөвшөөрч, бүрэн төгөлдөр үндэстний газар орны хууль тогтоолын системийг бүрдүүлсэн байна.
Монгол хэл бичиг бол Өвөр Монголын нийтлэг хэрэглэгддэг үг хэл үсэг бичиг болно. Өөртөө засах эрхээ хэрэгжүүлэх чухал бааз болно. Өвөр Монголын Өөртөө Засах Орон 2014-2016 он хүртэл Өвөр Монголын хэмжээний нийгмийн өнгөн хэрэглээнд монгол хятад хоёр үсэг бичгийг хамтад нь хэрэглэх ажлыг хүчтэй өрнүүлж, нийгмийн өнгөн хэрэглээнд монгол хятад хоёр төрлийн үсэг бичгийг хамт хэрэглэх норм болон стандарт нормыг цаашид дээшлүүлэв. 2013 оноос 2016 он болтол Өвөр Монгол 120 сая юанийн хөрөнгө оруулж, 40 нэгжийн өрнүүлсэн 58 монгол үг хэл үсэг бичгийн мэдээ мэдээллийн төслийг тэтгэн дэмжив.
Сэтгэл санаа нэгдэн хамтдаа тэмцэж хамтдаа цэцэглэн хөгжсөн гялалзам хуудсыг бичив
Үндэстний эв нэгдэл давшил бол Хятадын үндэстнүүдийн ард түмний амин судас болох төдийгүй Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн хугацаанд бат эзэмшиж ирсэн гол шижим болохыг Өвөр Монголын 70 жилийн практик гэрчилжээ.
Үндэстний цөөнхийн ард түмний үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулах нь үндэстний эв нэгдэл дэвшлийг ахиулах гол явдал болно. Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг нийгмийн хөгжлийн дунд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газар мал аж ахуйн хошуу шянь, хилийн хошуу хот, үндэстний цөөнхийн өөртөө засах гурван хошуу, үндэстний шянь болон үндэстний цөөнхийн хүн ам харьцангуй төвлөрсөн бусад бүс нутгийг ямагт чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх гол явдал болгож, санхүүжилтийг нэмэгдүүлэх, экологийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нь бэхжүүлэх, ядуурлаас ангижруулж нээж хөгжүүлэх, экологийн нүүдэл ард, байгаль орчны баталгаа, олон нийтийн үйлчилгээ зэрэг талаар төрийн бодлогын дэмжлэг үзүүлж, “Хил хязгаараа мандуулж ард иргэдээ баяжуулах”-ыг хэрэгжүүлж, хүн ам цөөхөн үндэстний хөгжлийг тэтгэн дэмжиж, үндэстний цөөнхийн онцлог давуу талтай салбарын хөгжлийг дэмжиж, үндэстний цөөнхийн онцлог айл тосгоныг хамгаалж хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэв.
Орон даяар үндэстний цөөнх болон үндэстний бүс нутгийн хөгжлийг хурдасгаж, хүн ам цөөхөн үндэстний хөгжлийг бэхжүүлэх, малчдын орлогын нэмэгдлийг ахиулах зэрэг олон төрийн бодлого арга хэмжээг тогтоон хэрэгжүүлж, мал аж ахуйн хошуу шянь, хилийн хошуу хот, үндэстний цөөнхийн өөртөө засах гурван хошуу, үндэстний шянь болон үндэстний цөөнхийн хүн ам харьцангуй төвлөрсөн бүс нутагт хамаарах төрийн бодлогыг хэрэгжүүлж, Хятадын дарга Ши Жиньпиний “Чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхэд нэг үндэстнийг ч орхигдуулж болохгүй” гэсэн төлөвлөгөө шаардлагыг Өвөр Монголд үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг баталж чадсан байна. “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөнөөс хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орны хилийн 19 хошуу хотын ДНБ 2010 онд 1112 тэрбум юань байснаасаа 2015 онд 1749 тэрбум юань болон нэмэгдэж, олон нийтийн санхүүгийн төсвийн орлого 6.226 тэрбум юань байснаасаа 11.812 тэрбум юань болж нэмэгдэв.
Өвөр Монголын Өөртөө Засах Орон ард түмнээр гол болгох хөгжлийг баримталж, ядуурлаас ангижруулан нээж хөгжүүлэх ажлыг идэвхтэй ахиулж, зөвхөн “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд Өвөр Монгол 1.78 сая малчин тариачныг ядуурлаас ангижруулав. 2016 онд дахин 246 мянган хүнийг ядуурлаас ангижруулж, Өвөр Монголын ядуу буурай хүн ам 556 мянга болон буурчээ.
70 жилийн хугацаанд Өвөр Монгол ДНБ-ээр Хятадын тэргүүний эгнээд загсаж, ороо бусгаа байсан Өвөр Монгол амар тайван аз жаргалтай Хятад улсын умардын халхавчийг бүтээн байгуулж, “Жишээч Өөртөө Засах Орон”-оосоо “Үндэстний эв нэгдлийн дэвшлийн гэрэл гэгээтэй нийтлэг жишээ” болж, үндэстний эв нэгдэл дэвшлийн “Өвөр Монголын туршлага” үндэстний орны өөртөө засах байгууллыг найдвартай болгосон үр дүнг даян дэлхийд гайхуулсан байна.
Элэг зүрхээ холбож эв найртай зэрэгцэн оршин үндэстнүүдийн хамтын оюун санааны гэр орныг цогцлоов
Эрт үеэс барилдан бэхжсэн Өвөр Монголын бүх үндэстний хоорондох гүн гүнзгий хайр халамж болон хамтын ажиллагаа солилцоо нь урт удаан түүх соёл хийгээд нээлттэй багтаамжтай үндэстний үзэл санаа, цус махаар холбогдсон үндэстний харьцааг цугтаа бүтээсэн юм. 70 жилийн турш үндэстний эв нэгдэл дэвшлийн ухуулга хүмүүжлийг сулруулалгүй баримтлан бэхжүүлж, социалист нийгмийн өртгийн үзлийн системээр нийгмийн үзэл урсгалыг дагуулж, “Гурван салж болшгүй”, “Таван хамтын ойлголт”-ын үзэл санаа ухамсрыг үндэстнүүдийн ард түмний сэтгэл зүрхэнд хадсан байна.
Өнөөдрийг болтол Өвөр Монголд Лүө Ба үндэстнээс гадна 55 үндэстэн байгаа бөгөөд Өвөр Монголын хүн ам Өөртөө Засах Орон байгуулагдах үеийн 2 сая гаруй хүнээс 25 сая 110 мянга болж нэмэгдэв. Өвөр Монголд монгол үндэстний хүн ам 4.58 саяд хүрсэн бөгөөд үндэстний цөөнхийн өөртөө засах гурван хошуу болон үндэстний 18 шянь бий аж.
Өвөр Монгол нь Хятадын үндэстний ажлын түүхэн дээр “Гуравгүй хоёрт ашигтай” (Тэмцэхгүй, хуваахгүй, анги ялгахгүй; хөлсний малчин болон малын эзэнд ашигтай) төрийн бодлого болон“ Тогтвортой, уужуу, удаан” (төрийн бодлого тогтвортой, арга барил уужуу, цаг хугацаа удаан) арга хэмжээг хэрэгжүүлсэн бүс нутаг болно. Мал аж ахуйн бүс нутаг, мал аж ахуй, малчны хөгжил дэвшил ямагт Хятад улсын мал аж ахуйн бүс нутгийн тэргүүний эгнээнд явж, Хятад улсын мал аж ахуйн бүс нутгийн хөгжлийн бодит жишээ болов. Үүнээс гадна хагас мал аж ахуй хагас тариалах бүс нутгийн “Мал маллахаар гол болгож, тариалахыг хавсаргаж, атар хагалахыг зогсоож, бэлчээр хадланг хамгаалах”, гэр бүлийн тариалангийн хураалттай нь холбогдуулан эзэмших хариуцлагын дүрэм, мал аж ахуйн бүс нутгийн мал бэлчээрийн хос эзэмшлийн хариуцлагын дүрэм зэргийг хэрэгжүүлж, “Мал аж ахуй тариалан, маллах тариалах бүс нутаг, малчин тариачин”-ы ажилд шинэ амжилтыг тогтоож, үндэстнүүдийн ард түмэн чинээлэг баян болох замыг саруул дардан болгов.
Өвөр Монголын монгол эм эмнэлгийн салбар хөгжлийн явцад жил бүр Өвөр Монголыг зорин ирж эмчлүүлэх Монгол, Оросын өвчтөн давхардсан тоогоор 30 мянгад хүрэв. Өвөр Монголын хоёр монгол эмнэлгийн хороо Монгол Улсын Засгийн газарт “Хилийн гаднах цорын ганц итгэмжтэй эмнэлэг”-ээр үнэлэгдэж, 5 эмч Монгол Улсын гавьяат эмчээр цоллогдон, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад хувь нэмрээ үзүүлсэн байна.
Энэ оны 7 дугаар сард Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэстний цөөнхийн спортын Ⅸ наадам Хөлөнбуйр хотод зохион байгуулагдав. 1985 оноос хойш Өвөр Монгол үндэстний цөөнхийн спортын наадмыг есөн удаа зохион байгуулж, үндэстний цөөнхийн спортын наадмыг зохион байгуулах болон бэлтгэхээр дамжиж үндэстний цөөнхийн тамирчин, дасгалжуулагч, шүүгчийг хүмүүжүүлэх болон эгнээний бүтээн байгуулалтыг ахиулж, Өвөр Монголын үндэстний цөөнхийн спортын салбарын өрнөнгүй хөгжлийг ахиулав.
Үүнээс гадна Өвөр Монголын Өөртөө Засах Орноос үндэстний боловсролыг эхлээд хөгжүүлж, тал нутгийн номын өрөө, мал аж ахуй тариалангийн бүс нутгийн кино зэрэг 8 төрллийн соёлоор ашиг хүртээх төслийг хэрэгжүүлж, “Соёл урлагийн коридор” зэрэг гол төслүүдийг эхлүүлэн хэрэгжүүлж, гол түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалах төслийг хэрэгжүүлж, бүхий л үндэстний биет бус соёлын өвийг авран хамгаалж, үндэстний соёлын үндэстний нэгдлийг ахиулахад гүүр холбоос болох үүргийг бүрэн гүйцэд харуулж, үндэстнүүдийн хамтын оюун санааны гэр орныг бүтээн байгуулсан байна.
70 жилийн хугацаанд Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн үнэнч сэтгэлээр харилцан ойлголцож, зан заншил болон шашин суртахуун, итгэл бишрэлээ харилцан хүндэтгэж, адил бус үндэстний давуу талыг нь үнэн сэтгэлээсээ бахархан суралцаж, эрх тэгшээр хамжиж, “Жишээч Өөртөө Засах Орон”-ны хөшөөг цогцлоосноор барахгүй, үндэстнүүдийн ард түмэн хөгжлийн их үйлсэд идэвхтэй оролцож, хөгжлийн үр дүнг хамтдаа эдэлж, Өвөр Монголын хөгжил цэцэглэлтийн алс хэтийн аугаа төсвийг хамтдаа зурж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлж “Хятад улсын умард нутгийг үзэсгэлэнт бүсийг бүтээн байгуулах” шинэ аян замд хамтдаа мөр зэрэгцэн урагшилна.
