Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалтад оролцохоор Бээжингээс мордлоо
2024-11-14 11:04
Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалтад оролцохоор Бээжингээс мордлоо.
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 13-ны үдээс өмнө тусгай онгоцоор Бээжингээс мордож, Бүгд Найрамдах Перу Улсын ерөнхийлөгч Дина Эрсилиа Боруартегийн урилгаар Перугийн нийслэл Лима хотыг зорьж, АПЕК-ийн удирдагчдын албан бус 31-р уулзалтад оролцон, тус оронд төрийн айлчлал хийх гэж байна.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Тамгын газрын албаны дарга Цай Чи, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И нар Ши Жиньпин даргыг дагалдан айлчилж байгаа юм.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
