Ши Жиньпин даргын тайлангаас(2)
2017-10-18 09:47
Таван жилд 60 сая хүнийг ядуурлаас ангижруулсан.
Өнөөдөр дарга Ши Жиньпин ХКН-ын XIX их хуралд:
ХКН хүнээр үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн ядуурлаас ангижруулах ажлыг 5 жил дараалан тууштай хэрэгжүүлж, 60 сая хүнийг ядуурлаас ангижруулан жилд дунджаар 10 сая хүнийг ядуурлаас ангижруулж, ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 4 хувь хүртэл буурууллаа гэсэн мэдээлэл хийлээ.
Хятад улс 1986 онд ядуурлаас ангижруулах ажлыг эхлүүлсэн юм. Энэ зууны эхний арваад жилд дунджаар нэг жилд 6 сая хүнийг ядуурлаас ангижруулж байсан бол өнгөрсөн 5 жилд жил бүр 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижрууллаа. Энэ бол урьд өмнө байгаагүй амжилт юм.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
