solongonews
Лю Яньдүнээр ахлуулсан Төвийн төлөөлөгчдийн баг Хөлөнбуйр хоттой танилцлаа
2017-08-11 11:23
Хятадын Намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд, Төвийн төлөөлөгчдийн багийн дэд дарга Лю Яньдүнээр ахлуулсан төвийн төлөөлөгчдийн баг 8 дугаар сарын 10-ны өдөр Хөлөнбуйр хотод ажилласан байна.

Төлөөлөгчдийн баг дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны дотно халамж болон Хятад улсын үндэстнүүдийн ард түмний сайн сайхан хүсэл мөрөөдлийг өвөрлөн, Хөлөнбуйр хотод хүрч олон түмэнтэй уулзсан байна.

Лю Яньдүн Хөлөнбуйр хотын үндэстнүүдийн дарга удирдлага олон түмний төлөөлөгчидтэй уулзсаны дараа Хөлөнбуйр хотын ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хуралд оролцов. Лю Яньдүн: - 70 жилийн турш ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн дотно халамж дор Хөлөнбуйрын эдийн засаг хөгжиж, ардын амьжиргаа сайжран, үндэстнүүд эв нэгдэж, нийгэм тогтвортой, түүхт чанартай өөрчлөлт гарчээ гэв. Ши Жиньпин даргын чухал ярианы үзэл санаа болон төрийн засаглалын шинэ санаа шинэ стратегийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын “7.26”-ны чухал ярианы үзэл санааг суралцан, “дөрвөн ухамсар”-ыг бий болгож, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж агуу их Хятадын мөрөөдлөө хамтдаа биелүүлье” гэжээ. Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэн, хөгжлөө хурдасгаж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх хэрэгтэй. Иргэдийн амьжиргааг сайжруулах, үндэстний ажлыг баттай сайн хийж, үндэстнүүд хамтдаа эв нэгдэлтэй цэцэглэн хөгжихийг ахиулах хэрэгтэй. Экологийг тэргүүнд тавих стратегийг баримталж, өвөрмөц онцлогтой бохирдолгүй хөгжлийн замаар замнах хэрэгтэй гэж чухалчлав.

Лю Яньдүн Манжуур хилийн боомтод хүрч Улсын үүд, гаалийг батлах дүүрэгт ажиллаж, хилийн арилжаа, боомтоор нэвтрэх ажил, боомт хилийн шалгалтын ажилтан болон хилийн хамгаалалтын цэрэг ангийн ажил байдалтай танилцлаа. ЛюЯньдүн: - Хятад улсын “Нэг бүс нэг зам”-тай хамтран боомтын суурь төхөөрөмжөө төгөлдөржүүлэх хэрэгтэй. Улсаа хайрлах хүмүүжлээ сайн харуулах хэрэгтэй. Онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэн хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэлээ.

Лю Яньдүн Хуучин Барга хошууны малчин Тэгшсайхны гэрт хүрч, ажил амьдралтай нь танилцаж, өргөн олон малчид харилцан нэг нэгтээ тусалж, баяжин чинээлэг замд орохыг зоригжуулав. Лю Яньдүн: - "Өдөр бүрийн наадам” олон нийтийн соёлын шинийг бүтээсэн үйл ажиллааг магтан сайшаав. Тэрээр онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж, олон арга замаар малчин тариачны орлогыг нэмэгдүүлэн, ядуугаас ангижруулан чинээлэг шинэ замыг тасралтгүй нээх хэрэгтэй гэв.

Лю Яньдүн Эвэнк үндэстний өөртөө засах хошууны үндэстний соёлын аж үйлдвэрийн ажил эрхлэх хүрээлэнд хүрч үндэстний бүтээлийн үзэсгэлэнг үзэж, биет бус соёлын өв уламжлан залгамжлагч ба ажил эрхлэгчдийн төлөөлөгчтэй уулзжээ. Тэрээр: - Орчон, Эвэнк, Дагуур зэрэг хүн ам цөөн үндэстнийг халамжлан дэмжиж, аж ахуйн нэгж, хувь хүний “Шинийг санаачлах ажил эрхлэх”-ийг зоригжуулан, уг хүрээлэн г үндэстний соёлыг уламжлан залгамжилж харуулах голомт болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэлээ.

Лю Яньдүн хотын яруу алдарт хүрээлэн ба хүүхдийн асрамжийн газар хүрч, ахмад цэрэг, өнчин хүүхдүүдтэй уулзлаа. Тэрээр: - Хятад улсын асрамж халамж, өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн бодлогыг сайн хэрэгжүүлж, ахмадуудыг аз жаргалтай, хүүхдүүдийг эрүүл өсгөн бойжуулах хэрэгтэй гэж чухалчлав.

ХКН-ын Өвөр Монголын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь, ХКН-ын Өвөр Монголын хорооны байнгийн гишүүн, ӨМӨЗО-ны байнгийн хорооны дэд тэргүүлэгч Жан Жяньминь нар бараа болов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл