solongonews
Ли Шүлэй зургаа дахь удаагийн Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй төлөөлөгчидтэй уулзав
2024-10-13 17:05
Ли Шүлэй зургаа дахь удаагийн Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй төлөөлөгчидтэй уулзлаа.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Ли Шүлэй 10-р сарын 12-нд Бээжинд болсон зургаа дахь удаагийн Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ли Шүлэй:

- 2021 онд Ши Жиньпин дарга дөрөв дэх удаагийн Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтад баярын захидал илгээсэн. Гурван жилийн хугацаанд дээд хэмжээний уулзалтын нөлөө байнга нэмэгдсээр ирлээ. Хэвлэл мэдээлэл бол хүмүүсийн сэтгэл зүрхийг ойртуулах гүүр юм. Улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд Хятадыг гүнзгий ойлгож, Хятад улс дэлхийн улс түмэнтэй хамтдаа хөгжин цэцэглэж буй түүхийг олон улсад идэвхтэй хүргэж байхыг хүсэж байна гэж хэллээ.

Тасс агентлаг, Аль Жазира мэдээллийн агентлаг, Associated Press, Унгарын ATV групп зэрэг 13 олон улсын гол хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд уулзалтад оролцож, хэвлэл мэдээллийн харилцаагаар дамжуулан дэлхийн хөгжил цэцэглэлтийн талаар ойлголцлыг нэгтгэх, хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл