solongonews
Бүх салбарынхан ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэв
2017-08-25 10:24
БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Цэргийн төв зөвлөлөөс баярын захидал илгээв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн дарга Юй Жэншэн үг хэллээ. Төвийн төлөөлөгчдийн дэд дарга Лю Яньдүн баярын захидлыг уншив. Төвийн төлөөлөгчдийн дэд дарга Сүнь Чүньлань, Жан Пин, Ван Жэнвэй, Жан Ян болон төлөөлөгчдийн багийн бүх гишүүд тус үйл ажиллагаанд оролцлоо. Ли Жихэн болон ард түмний төлөөлөгчид үг хэлэв. Бү Шаолинь хурлыг удирдан явууллаа.

Үзэсгэлэнт сайхан умард хил, аз жаргалаар бялхаж шинэ хуудсыг бичиглэнэ. Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 8 дугаар сарын 8-ны өдрийн үдийн хойно Өвөр Монголын Үндэстний цөөнхийн соёл, спортын төвд ёслол төгөлдөр тэмдэглэв. ХКН-ын төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Цэргийн төв зөвлөлөөс баярын захидал илгээв. Ёслолын үеэр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн дарга Юй Жэншэн үг хэлсэн юм.

Баярын өмсгөл бүхий бүх үндэстний 12 мянган ард түмэн Өвөр Монголын Үндэсний цөөнхийн соёл, спортын төвд цугларч энэхүү баяраа хамтдаа тэмдэглэсэн билээ. “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлье” гэсэн гол сэдэвт бичээс нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Улмаар Монгол, Хятад хоёр хэлнээ бичигдсэн “Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын тойронд нэгдэж, Намын XIX АТИХ-ын амжилттай зохион байгуулагдахыг зөгнөн ерөөе” гэсэн уриа талбай дүүргэж хурсан олны сэтгэлд бахархал төрүүлж байлаа.

Үүдээс хойших 16:00 цагт ХКН-ын ӨМӨЗО-ны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шаолинь хурал эхэлснийг албан ёсоор зарласан байна. Хятадын төрийн дуулал дуулагдах үеэр таван одтой улаан туг аажмаар мандсан юм.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Төв засгийн төлөөлөгчдийн дэд ахлагч Лю Яньдүн ХКН-ын төв хороо, БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Цэргийн төв зөвлөлийн баярын захидлыг уншлаа.

Халуун алга ташилтын дунд Юй Жэншэн үг хэлэв. Тэрээр:

- Энэхүү баяр жаргалаар бялхсан өлзийт өдөр миний зүгээс манай Төв хорооны төлөөлөгчдийн баг маань дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хорооны хайр халамж, бүх Хятадын ард түмний сайн сайхан ерөөлийг авчирсан бөгөөд Өвөр Монголын ард түмэнтэй хамт энэхүү сайхан цаг мөчийг тэмдэглэж байгаадаа баяртай байна. Юуны түрүүнд миний бие ХКН-ын Төв хороо, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Төрийн зөвлөл, Бүх Хятадын УТЗЗ, Төв хорооны Цэргийн зөвлөлийг төлөөлөн Өвөр Монголын дарга удирдлага, Ардын Чөлөөлөх Цэргийн Өвөр Монголд суугаа армийн цэрэг байлдагчид, Зэвсэгт цэргийн Өвөр Монгол дахь цэрэг цагдаа нарт баяр талархал дэвшүүлье. Өвөр Монголын хөгжилд анхаарлаа хандуулж, чармайн ажиллаж байгаа найз нөхдөд хүндэтгэл дэвшүүлж, талархал илэрхийлье.

Одоогоос 70 жилийн өмнө Хятадын Коммунист Намын удирдлагын дагуу Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан юм. Энэ нь Марксын үзлийн үндсэн зарчмыг Хятадын хувьсгал, Хятадын ард түмний бодит байдалтай уялдуулсан агуу их үйл ажиллагаа бөгөөд Өвөр Монголын хөгжлийн шинэ эринийг нээж, Хятад улсын Үндэстний цөөнхийн орны өөртөө засах дүрмийн хэрэгжилтэд үлгэр жишээ үзүүлсэн. Улмаар Хятадын үндэстнүүдийн харилцааны түүхэнд өнгө гэрэлт хуудсыг бичиглэв. Далан жилийн туршид, онцгойлон өөрчлөлт шинэчлэлтээс хойш Өвөр Монголын бүх салбарын хөгжил том давааг давж, хараа булаам амжилтад хүрчээ. Эдийн засгийн бодит хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, төрөл бүрийг бүрдүүлсэн нэг хоёр, гуравдугаар аж үйлсийг зэрэг хөгжүүлсэн орчин үеийн эдийн засгийн системийг бүрдүүлж, өнгөрсөн жилийн ДНБ-ны ерөнхий хэмжээ нэг их наяд юаньд хүрч 642 дахин, хүн нэг бүрт ногдох дундаж орлого 74 мянган юаньд хүрсэн ба 1947 оныхоос 145 дахин нэмэгдсэн байна. Дэд бүтцийн өөрчлөлт эрс сайжирч, өндөр хурдны авто замын сүлжээ бүрдсэн. Ард иргэдийн агаар аяллын тоо нэмэгдэж, өндөр хурдны төмөр зам нэвтэрсэн ба бүх орныг холбосон, бүх улс болон дэлхийг холбосон орчин үеийн зам сүлжээ бүрдүүлэв. Ард иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх тусам сайжирч, хот суурингийн ард түмний орлого нэмэгдэн, ард иргэдийн амьжиргааны түвшин бүх Хятадын дундаж хэмжээнээс давсан байна. Түүнчлэн бүх Өвөр Монголын ард түмний 60-аас дээш хувь нь хот сууринд амьдрах болов. Үндэстний соёл өрнөн хөгжиж, ардын дуу, уртын дуу, “Гэсэр”, хөөмий зэрэг Дэлхийн биет бус соёлын өв нь харц булаам хөгжиж, нийтийн соёлын үйлчилгээний сүлжээ хот суурин бүрт байгуулагдав. Улаанмөчир нь Өвөр Монгол, цаашлаад бүх улсын соёлын туг тэмдэг болжээ. Үндэстний харилцаа эв нэгдэлтэй байж, Хятадын үндэстнүүдийн ажлын түүхэнд үнэ цэнэтэй туршлага хуримтлуулж, “Хамгийн сайн нутгийг сансрын судалгаанд”, “Гурван мянган өнчин хүүхэд Өвөр Монголд”, “Үндэстний ард түмэн Бугат болд төмрийн үйлдвэрийг байгуулав”, “Тал нутгийн баатарлаг эгч, дүү” зэрэг түүхэн сонгодог зохиол болон хэл яриа нь “Үлгэр жишээч Өөртөө засах орон” гэсэн нэр хүндийг хамгаалж чадсан байна. Намын бүтээн байгуулалт нь цаг үетэйгээ зэрэг урагшилж, бүх шатны дарга удирдлага болон ажилтны бүтээн байгуулалт, намын бүх шатны зохион байгуулалт болон намын гишүүдийн байгуулал нь тасралтгүй сайжирсан байна. Энэ нь Өвөр Монголын хөгжлийн түүхэн дэх асар их амжилт төдийгүй Хятадын онцлогтой үндэстний асуудлыг шийдвэрлэх зөв сонголтын амжилт, мөн Хятадын онцлогтой социалист нийгмийн агуу их амжилт юм.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн туршид олсон гялалзам амжилт нь Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь нөхрөөр гол болгосон Намын гурван үеийн удирдлага болон Хү Жиньтао нөхрөөр ерөнхий нарийн бичгийн дарга болгосон Намын Төв хорооны түүхэн хөгжлийн хугацааны хайр халамжаас холдож үл чадна. Намын Арван наймдугаар их хурлаас хойш Ши Жиньпин нөхрөөр гол болгосон ХКН-ын Төв хороо Өвөр Монголын ажлыг нарийн удирдсантай салшгүй холбоотой.  Бүх улсын үндэстний ард түмний чин сэтгэлийн дэмжлэг болон өөртөө засах орны үндэстний дарга удирдлагуудын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Өвөр Монголын бүх төрлийн ажлыг сайтар хийхэд эрхбиш ХКН-ын удирдлагыг баримталж, үндэстний ард түмнийг бүлгэмдүүлэхэд Намаар төв болгох хэрэгтэй. Хятадын онцлогтой социализмын байгууллыг баримтлан хөгжүүлж, улс төрийн үзэл баримтлалаа нэмэгдүүлэн, хөгжлийн замын итгэл, онолын итгэл, байгууллын болон соёлын итгэлээ зайлшгүй бататгах хэрэгтэй. Мөн үндэстний асуудлыг шийдвэрлэх Хятад улсын онцлогтой зөв замаар замнахыг баримталж, намын үндэстний төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, үндэстний орны өөртөө засах дүрмийг баримтлан гарцаагүй сайжруулах хэрэгтэй. Эрхбиш нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхийг баримталж, төвийн дэмжлэг, хөгжсөн газар орны дэмжлэг болон өөрийн хичээл зүтгэлтэйгээр органикаар уялдуулан, хөгжлийг, ард иргэдийн амьдралыг сайжруулах ба экологийн хамгаалалттай уялдуулах хэрэгтэй. Улсын ашиг тус ба Хятадын үндэстний ашиг тус аливаагаас эрхэм байхыг чанд баримталж, үндэстний бүлгэмдэл, хил нутгийн аюулгүй байдал, эх улсын нэгдлийг эрс хамгаалах хэрэгтэй гэдгийг бодит хэрэг гэрчилж байна.

Өнөөдрийг хүртэл Хятад улс нэгэнт чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт шатанд орж, Өвөр Монгол орон ч мөн саяхан хөгжлийн зангилаа хугацаандаа ороод байгаа юм. Өвөр Монголын үндэстний дарга, ард түмэн ХКН-ын Арван наймдугаар их хурал ба Арван наймдугаар удаагийн төв хорооны гурав, дөрөв, тав, зургаадугаар бүгд хурлын агуулгын үзэл санааны дагуу дарга Ши Жиньпиний чухал яриа ба төрийг засах шинэ онол, үзэл санаа, стратегийн бодлогыг сайтар хэрэгжүүлж, “Таван нэг” ерөнхий тогтолцоо болох “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын хэрэгжилтийг зохицуулан ахиулж, “Дөрвөн ухамсар”-ыг бий болгов. Энэ санаагаа үл умартан, сахин бараалж харилцан тусалцаж, бүлгэмдэн нэгдэж, Өвөр Монголын эдийн засаг хөгжсөн, үндэстний ард түмэн бүлгэмдсэн, экологийн соёл иргэншил, ард иргэдийн амьдрал сайжирсан шинэ хуудсыг тасралтгүй бичиглэж, эх улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан үзэмжийн орноо нэн гоё сайхан болгон бүтээн байгуулах, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д нэн их хувь нэмэр оруулахыг ХКН-ын Төв хорооноос хүсэн найдаж байна.

Далан жилийн агуу үйл явдал ба гялалзам амжилт нэгэнт түүхэнд тэмдэглэгджээ. Нэн сайн сайхан ирээдүйг бид үргэлжлэн бүтээн байгуулах шаардлагатай байна. Бид Ши Жиньпин нөхрөөр гол болгосон ХКН-ын Төв хорооны тойронд улам нягтран нэгдэж, Хятад улсын онцлогтой социализмын байгууллыг хэрэгжүүлэх ба Дэн Шяопиний онол, “Гурвыг төлөөлөх” чухал санаа, шинжлэх ухаанлаг хөгжлийн үзлээр удирдлага болгохыг баримталж, дарга Ши Жиньпиний чухал ярины агуулга санаа ба төр барих шинэ онол, санаа, стратегийн бодлогыг гүнзгий хэрэгжүүлж, Өвөр Монголын ажлын тухай ХКН-ын Төв хорооны бодлого чиглэлийг нарийн хянамгай хэрэгжүүлж, зоригоо нэгтгэж, хүчээ хамтатган, эрэмгий урагшилж, Өвөр Монголын бүх үйлсийн хөгжлийн шинэ амжилтаараа ХКН-ын Арван есдүгээр их хурлын ялалттай хуралдахыг угтаж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шийдвэрт шатны ялалтанд хүрч, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын мөрөөдөл болох Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэцгээе!

ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол дээр ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газрын нэрийн өмнөөс үг хэлсэн байна. Тэрээр ӨМӨЗО-ны туулсан 70 жил бол Намын үндэстний төрийн бодлогын ялалт олсон 70 жил, Хятадын Үндэстний цөөнхийн орны байгууллыг амжиллтай хэрэгжүүлсэн 70 жил бөгөөд Өвөр Монгол орны ард түмэн  Намаа итгэл төгөлдөр дагасан 70 жил болно. Мао Зэдүн, Дэн Шяопин, Жян Зэминь нөхрөөр гол болгосон Намын гурван үеийн удирдлага болон Хү Жиньтао нөхрөөр Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон Намын Төв хорооны удирдлага болон Намын үндэстний төрийн бодлогын хайр халамжийн дор Өвөр Монгол орны ард түмэн Хятадын социалист нийгмийн замаар замнан урагшилж, хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийн гайхамшгийг бий болгосон байна. Намын XVIII АТИХ-аас хойш Өвөр Монгол орны ард түмэн дарга Ши Жиньпинээр гол болгосон Намын төв хорооны тойронд бүлгэмдэж, дарга Ши Жиньпиний хэлсэн үгийн чухал үзэл санаа болон төрийг засаж засгийг эрхлэх шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг суралцан дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үедээ хэлсэн үгийн үзэл санааг найдвартай болгож, “Таван нэг” ерөнхий тогтолцоо болох  “Дөрвөн бүх тал”-ын стратегийн бодлогын хэрэгжилтийг зохицуулан ахиулж, сахин бараалж харилцан туслалцаж, бүлгэмдэн тэмцэж, Өвөр Монголын өөрчлөлт шинэчлэлт, орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ нөхцөл байдлыг бий болгосон байна.

Дарга Ши Жиньпиний Өвөр Монголд ажиллах үеийн хэлсэн үг болон “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын мөрөөдлийг биелүүлье” гэсэн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилд зориулалсан бичээс нь Өвөр Монголын хожим ирээдүйн зорилт, зорилгыг тогтоож өгсөн байна. Бид заавал дарга Ши Жиньпинээр гол болгосон намын тойронд бүлгэмдэж, “Дөрвөн ухамсар”-ыг бий болгож, уг санаагаа үл умартан, сахин бараалж харилцан тусалцаж, бүлгэмдэн нэгдэж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д нэн их хувь нэмэр оруулахыг хүсэн найдаж байна гэж онцолсон байна.

Монгол үндэстний төлөөлөгч Цэцэнбат болон хятад үндэстний төлөөлөгч Гүө Шаохун ард түмний өмнөөс үг хэлэв

Дараа нь Өвөр Монголын аймаг, хотуудын ард иргэд нутаг нутгийнхаа хувцсаар гоёж, баярын жагсаал хийсэн байна. Тус жагсаал нь “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол”, “Тал нутгийн найрал хөгжим” болон “Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлье” гэсэн гурван том хэсгүүдээс бүрдсэн бөгөөд Хятадын хөгжил цэцэглэлтийг бэлгэдэн Өвөр Монголын сайн сайхныг зөгнөсөн байна.

 

Зохиогч: ЛЮЙ ШАОДҮН ЮЙ ЖЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл