
Цагийн хүрд эргэлдэн, он цаг орчсоор ӨМӨЗО 70 нас хүрлээ. 70 жилийн турш Өвөр Монголын эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн салбар үнэхээр гайхалтай өөрчлөлт шинэчлэлтийг хийж, тасралтгүй хөгжиж ирлээ. Мэргэн уншигч та бүхэнд нээлтийн байдлаас хүргэж байна.
Нээлтийн төрийн бодлого:
1. 2013 оны 9,10 дугаар сард Хятад улсын дарга Ши Жиньпин Дундад Ази болон Зүүн өмнөд Азийн улсуудад айлчлал хийхдээ, Ази Европын худалдааг нэгтгэх том стратеги болох “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны далайн торгоны зам”-ын стратегийг дурдан гаргав.
2. 2014 оны 9 дүгээр сарын 1-нд Ши Жиньпин Хятад, Монгол, Оросын гурван улсын тэргүүний уулзалтаар “Торгоны замын эдийн засгийн бүсийг Оросын Ази Европыг дамнасан том төмөр зам болон Монгол Улсын талын замын дуудлагатай холбож, Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорыг байгуулна” гэж дурдав.
3. 2015 онд хуралдсан ӨМӨЗО-ны Намын хорооны IХ удаагийн14-р хурал дээр “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг баталж, Өвөр Монголыг Хятад улсын умард зүгт нээлт хийх гүүр болгохоор тогтов.
4. “Нэг бүс нэг зам”-ын стратегид санаачилгаараа оролцож, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, дэд бүтцээр холбогдохыг чангатгаж, нээлтийн туршилтын орон, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, татваргүй худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг хурдан нээж ашиглана.
5. Гадаад худалдааг ахиулахын тулд төрийн бодлогоор дэмжиж, гадаад худалдааны цар хүрээг өргөтгөнө.
6. Олон улстай үйлдвэрлэлийн чадавхын талын хамтын ажиллагаагаа чангатгаж, аж ахуйн нэгж гадаадад аж ахуйн нэгжийн хүрээлэн бүс байгуулахыг дэмжинэ.
7. Бээжин, Тяньжинь, Хэбэйн зүүн хойдын гурван муж, далай дагуух хөгжсөн орон болон Хонконг, Омэнь, Тайвань зэрэг газар оронтой хамтран ажиллах түвшнээ дээшлүүлж, нутаг орон дамнан дэд бүтэц болон аж ахуйн хүрээлэн бүсийг хамтран байгуулна.
8. Шинжлэх ухаан, техник технологи, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг цар хүрээн дэх нээлт, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлнэ.
9. 2016 онд ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х хурал дээр Өвөр Монголын гадаад нээлтийн олон талт шинэ байдлыг бий болгоно гэж тогтоов.
Нээлтийн тоо баримт:
2016 онд Өвөр Монголын хилээр орж гарсан барааны тээврийн хэмжээ 78.87 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 35,4 хувиар нэмэгдэв.
2016 онд Манжуур боомтоор өдөрт өнгөрөх хүний тоо дунджаар 1300-аас давж, зам тээврийн хэрэгслийн тоо дунджаар 200 гаруйд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэв. 4200 гаруй километр хилийн шугамд түшиглэсэн 19 гадаад нээлтийн боомттой, 160 гаруй улс болон орон нутагтай бизнес худалдааны харилцаа байгуулав. “Нэг бүс нэг зам” дагуух 11 улстай 41 хос нөхөрсөг газар орны хамтын ажиллагаа байгуулав.
2016 онд хилээр орж ирсэн жуулчдын тоо 1780 мянгад хүрэв.
2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хятад, Европын 1000 дахь ээлжийн галт тэрэг Испани улсыг зорив.
Хятад, Европын галт тэрэгний 60 хувь нь Эрээн, Манжуур хоёр боомтоор өнгөрч байна. 2016 онд Өвөр Монголын боомтоор өнгөрсөн барааны хэмжээ 78 сая тоннд хүрэв.
2012е2016 он болтол Өвөр Монголын импорт экспортын хэмжээ 62.29 тэрбум ам.долларт хүрэв.
2012-2016 онд Өвөр Монголын гадаад хөрөнгө оруулалт жил бүр 3 тэрбум ам.долларт хүрэв.
2016 онд Бээжин хотноо болсон Өвөр Монголын том датагийн аж ахуйн нэгжийг танилцуулах хуралд гарын үсэг зурсан ерөнхий хөрөнгө оруулалт 50.9 тэрбум юаньд хүрэв.
