
БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-и, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лю Жэньминь нар энэхүү ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүчин чадавхын байгуулалт, туршлага хуваалцах, бодлогын судалгаа зэрэг салбарыг хамарсан санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, “нэг бүс нэг зам” дагуух хөгжиж буй орнуудын хөгжлийн хүчин чадавхыг дээшлүүлэн, “нэг бүс нэг зам”-ын байгуулалт болон 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулах зорилготой аж.
Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 онд “нэг бүс нэг зам” санаачилгыг дурдан гаргамагц олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг олсон бол энэ оны 5-р сард “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд форумыг Бээжинд амжилттай зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар дэлхийн 74 улс орон, олон улсын байгууллага “нэг бүс нэг зам” хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зураад байна.
