Линьжэн Юй-Е тангараг өргөн Хонконгийн онцгой бүсийн засаг дарга боллоо
2017-07-03 10:35
7-р сарын 1-ний өдрийн үдээс өмнө Хонконг эх орондоо эргэн ирсний 20 жилийн ойг тэмдэглэх хурал болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг даргын тангараг өргөх ёслол Хонконгийн Хурал үзэсгэлэнгийн төвд боллоо.

Линьжэн Юй-Е тангараг өргөн Хонконгийн онцгой бүсийн 5 дугаар засаг дарга болсон байна. Тэрээр мөн Хонконг эх орондоо эргэн ирсний дараагийн анхны эмэгтэй засаг дарга болж байна.
Үдээс өмнө 9 цагт БНХАУ-ын даргын Ши Жиньпиний удирдлагатайгаар Хонконгийн онцгой бүсийн 5 дугаар засаг дарга Линьжэн Юй-Е БНХАУ-ын төрийн далбаа болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн далбааны өмнө баруун гараа өргөн тангараг өргөн тушаалд оржээ. Түүний дараагаар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь захиргааны 20 гаруй гол албан тушаалтнууд тангараг өргөн тушаалд орж, дараа нь онцгой бүсийн захиргааны хурлын гишүүн тангараг өргөжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
