solongonews
Ши Жиньпин Канадын амбан захирагчтай уулзжээ
2017-07-13 21:40
Ши Жиньпин Канадын амбан захирагчтай уулзжээ.

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 13-ний өдөр Бээжинд Канадын амбан захирагч Давид Жонстонтай уулзжээ.

Ши Жиньпин: Хятад, Канад хоёр улс бүгд Ази Номхон далайн бүс нутгийн чухал орнууд байж, тус тусынхаа хөгжил болон дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэх зэрэгт ашиг сонирхол нэгтэй бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломжтой юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Канадын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, хоёр орны ард иргэдэд бодитой ашиг хүртээж, түүнчлэн Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг ч түлхэн ахиулж байгаа юм. Хятадын тал Канадын талтай хамтаар боловсрол, соёл, залуучуудын хөгжил, аялал жуулчлал, өвлийн спорт зэрэг салбарт солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны нийгмийн болон иргэний суурь болгон хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтын дараа тэд бас хоёр орны соёл спорт зэрэг салбар дахь хамтын ажиллагааны гэрээ бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл