Өмнөд Ази, зүүн өмнөд Азийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн хөрөнгө оруулалтын форум-2017 нь 6 дугаар сарын 12 -ноос 18-ны өдрийг хүртэл явагдаж, хилийн гаднах 4000 гаруй аж ахуйн нэгжүүд оролцов. Тэдний 16 нь Өвөр Монголоос ирсэн байна. Тал нутгийн үнэр амт, тал нутгийн технологи, тоног төхөөрөмж болон химийн аж үйлдвэр зэрэг тал нутгийн нэрт бүтээгдэхүүн зүүн өмнөд Азийн аж ахуй эрхлэгчдийн анхаарлыг татлаа.
Өвөр Монголоос үзэсгэлэнд оролцсон 16 аж ахуй нэгж өмнөд Ази, зүүн өмнөд Азийн зах зээлтэй анх танилцаж байгаа бөгөөд зах зээлд олон жил хүчин зүтгэж байгаа нь ч бий. Хөххотын нэгэн технологийн компаний хариуцалгатай ажилтан өөрийн судлан бүтээсэн ухаалгаар цэвэрлэх роботоо тус үзэсгэлэнд дэлгэн үзүүлэв. Энэхүү робот утасгүй алсын удирдлагатай, автомат шингээх, мөн гар утасны АРР-аар хараа хяналт тавих чадвартай аж. Үзэсгэлэнгийн эхний өдөртөө л хэрэглэгчдээс захиалга авч эхэлсэн байна.
Өвөр Монголын Кэ Хүй цахим худалдааны компаний ерөнхий менежер Чи Шин Юань:
- Энэхүү машиныг гэр бүлийн хэрэглэлээнд зориулж бүтээсэн юм.
Шаньдүнгийн аж ахуй эрхлэгч Жан Чюань Лин:
- Энэ машиныг хэрэглэхэд маш сайн байна. Бас том шил арчихад давуу талтай.
Чи Шин Юань: - Тийм ээ, одоо өндөр байрны цонхны шил арчихад эрсдэл ихтэй бөгөөд зарим талыг нь арчихад төвөгтэй байдаг. Энэ бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд ийм асуудлыг шийдэх болно.
Өөрийн бүтээсэн бүтээгдэхүүнээ сурталчлах ба нэн олон захиалга авахын төлөө Чи Шин Юань олон төрлийн үзэсгэлэнгийн цуглаанаар явж байжээ.

Жан Чюань Лин:
- Миний бодоход тус машин зах зээлийн эрэлт сайтай, хотын хүмүүст маш хэрэгтэй. Бас зах зээлийн өргөн хүрээллийг олж чаджээ.
Өвөр Монголын Кан Хүй импорт, экспортын компани Өвөр Монгол дахь Европын холбооны цорын ганц экспортын бал үйлвэрлэдэг аж ахуйн нэгж юм. Тэд үзэсгэлэнд зөгийн бал, зөгийн цавуу, зөгийн саван зэрэг бүтээгдэхүүнээ авчирсан байна.
Форум нь гадаад худалдааны эдийн засгийн хөгжилд өмнөд Ази, зүүн өмнөд Азийн зах зээлийг тэлэх чухал индэр, мөн зөрүүгээ багасгаж хараагаа тэлэх чухал арга хэмжээ болно. ӨМӨЗО-ны худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дарга сүн вэй дун:
- Энэ форум АСЕАН-ы арваад улс, өмнөд Азийн найман улс оролцсон, тавцангаар дамжин Өвөр Монголоо танилцуулж, ойлголцлоо нэмэгдүүлнэ. Мөн зах зээлийн байдалтай танилцаж, ажил хэргийн хөгжил, өөрийн сул талаа нөхөн зах зээлийн хандлагыг мэдрүүлэх болно гэж хэлсэн байна.
Сүн Вэй Дун:
- Өвөр Монголоос анх удаа 16 шилдэг аж ахуйн нэгжийг оролцуулж буй энэ арга хэмжээ, мөн тус тавцан нь Өвөр Монголын арилжаа худалдааг хөгжүүлэх, өмнөд, умардыг холбох, аж ахуйн нэгжийн өмнөдөд гарах чухал зам болно гэж хэлсэн юм. Одоогоор Өвөр Монголын бусад газарт хүрсэн аж ахуйн нэгж нь Камбож, Малайз, Индонез, Вьетнамд тархаж байна. Хятад улс АСЕАН-ы улс орнуудтай арилжаа худалдааны маш өргөн цар хүрээтэй. Өвөр Монгол орон ч гэсэн өмнөд, умардыг холбосон том хаалгаа өргөжүүлэн, гадаадад нээлттэй бодлогоо тэлж байна.
Өвөр Монголын 16 аж ахуйн нэгж ногоон бүтээгдэхүүн, биологийн шинжилгээ судалгаа, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, үйлдвэрийн бүтээгдэхүүн оролцож, ӨМӨЗО-ны гадаадад нээлттэй дүр төрх болон хөрөнгө оруулалтын ажлыг эрчимтэй явуулж байна. Өвөр Монголын арилжаа худалдааны тавин хувь нь Орос, Монголоос, бусад АСЕАН-ы холбооны улс, өмнөд Ази, Америк, Япон, БНСУ-ын орнуудаас ирсэн байв. Хойшид энэхүү тавцанг ашиглан аж ахуйллыг зохион байгуулж шилдэг бүтээгдэхүүнээ гадаадад сурталчилж дэлхий нийтэд таниулах тэргүүн үүрэг болгоно гэсэн байна.
Өмнөд Ази, зүүн өмнөд Азийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулалтын форум-2017 нь “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны форумын дараах бас нэгэн чухал форум юм. Мөн “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны форумын үзэл санаа, Хятад улс ба өмнөд Ази, зүүн өмнөд Азийн хамтралцаагаа чангатган, Хятад улс ба хилийн орнуудтай хамтдаа бүтээн байгуулах чухал үйл ажиллагаа юм. Форумд “Нэг бүс нэг зам” дагуух 33 улс орон, дэлхийн 86 улс орон тус тус оролцов. Түүнчлэн худалдааны дэлгэн үзүүлбэр, арилжааны хэлэлцүүлэг, хамтралцааны чуулган зэрэг сэдвээс бүрджээ. Хамтдаа шинэ аз тохиолыг үүдэж, шинэ хөгжлийг эрэлхийлэн Хятад улс ба өмнөд Ази, зүүн өмнөд Ази ба дэлхийн улс орнуудтай олон талт дипломат харилцаа, арилжаа ба хүмүүнлэгийн салбарын солилцоог өргөжүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлтийн зам, нээлттэй зам, шинийг санаачлах болон соёл иргэншлийн зам зэрэг тал дээр шинэ үр бүтээлд хүрсэн байна.
Олон талын үйлчилгээг хамтатгаж нэгдлийг биелүүлнэ
Лаос, Тайланд зэрэг таван тивийн 86 улс ба орон нутгийн холбогдох хариуцлагатай албаны хүн, Элчин сайдын газар, Ерөнхий консулын газар болон хятадын 13 муж, хотын дарга нийт 6000 гаруй хүн нээлтийн ёслолд оролцсон юм.
Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам”-ын санаачилга дурдаснаас хойш олонх улс ба орон нутаг “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон хамтралцааны цар хүрээгээ өргөжүүлж, улам дээшлүүлсэн байна. Юүнь нань муж газар зүйн байршлын хувьд давуу талтайн дээр “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцоотой, өмнөд Ази, зүүн өмнөд Азийг холбосон чухал хаалга юм. Өмнөд Ази, зүүн өмнөд Азийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хөрөнгө оруулалтын форум-2017 бүс нутгийн яриа хэлэлцүүлэг, арилжааны хамтралцаа, хүмүүнлэгийн салбарын солилцооны чухал тавцан болно, Хятад улс ба өмнөд Ази, зүүн өмнөд Азийн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын харилцаа холбоо өдөр ирэх бүр улам өргөжин тэлж, сайн хөрш найрамдлын харилцаа сайжирч, цаашид хамтын ажиллагааг ахиулахад ашигтай шинэ тавцан, шинэ аз тохиол олгосон байна.
Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чанарын сайн үр бүтээлд хүртлээ
Тус форумд нийт 4000 гаруй аж ахуй нэгж оролцсоноос хилийн гаднах аж ахуйн нэгж 42 хувийг эзэлж байгаа юм. Үүний дотор өмнөд Азийн 8 улс, зүүн өмнөд Азиас 11 улс оролцсон байна. Хятад улсын 20 гаруй муж, хотын аж ахуйлал оролцов. Пакистан ба Лаос улсын давуу тал аж үйлс, үндэстний соёл ба орон нутгийн байдлаар дамжин орон нутгийн арилжааны хамтралцаа, хүмүүнлэгийн салбарын солилцоог хөгжүүлжээ. 18 төрлийн үйл ажиллагаа “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд харилцаа холбоо, худалдааны хамтралцаа, хүмүүнлэгийн салбарын солилцоо, оюуны хөмрөгийн солилцооны форум явагдаж, агуулгаа баяжуулан хамтралцааны арга хэлбэр нь өргөжсөн байна. “Төсөл, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээ, мэргэн ухаан, хөгжлийг дэмжих чадвар”-ыг үзэл баримтлал болгон ажилтан, аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгчид суралцах, судлах зэрэг цар хүрээнд хамтарсан тунхаглал, гэрээ тогтоох, газар тариалан, химийн үйлдвэр, шинэ эрчим хүч, аялал жуулчлал, соёл, мэдээ мэдээлэл, эрүүл мэнд, арилжаа худалдаа зэрэг салбарт хамтран ажиллах шинэ орон зайтай болсон байна.
Өмнөд Ази, зүүн өмнөд Азийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хөрөнгө оруулалтын форум-2017 арга хэмжээний хугацаанд тогтсон санхүүжилтийн 357 төсөл, 488 тэрбум юань. Гадаадын хөрөнгө оруулалтын 32 төсөл, 10.7 тэрбум юань. Гадаадын хөрөнгө оруулалтын төсөл 4, 3.5 тэрбум юань. Бараа борлуулалт нь 200 сая юаньд тус тус хүрчээ.
Соёлын солилцоог эрчимжүүлж найрамдлын үр цацлаа
Форум “Хамтдаа шинэ торгоны замыг бүтээн байгуулж, долоон өнгөт юүнь наньд болзъё” сэдвийн доор 2017 онд Хятад улс өмнөд Ази, зүүн өмнөд Азийн урлагийн баяр, кино наадам, олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн, Олон улсын уран зургийн үзэсгэлэн зэрэг цуврал үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Өмнөд Ази, зүүн өмнөд Азийн кино наадам-2017 нь Хятад ба өмнөд Ази, зүүн өмнөд Азийн 11 улсын кино, телевизийн хэвлэл мэдээллийн агентлаг, кино үйлдвэрлэл, түгээлтийн менежментийн мэргэжилтэн, жүжигчин, телевизийн жүжиг бүтээх, хамтран ажиллах, киноны ордон байгуулах, харилцан солилцох зэрэг асуудалд санал бодлоо солилцож, дөрвөн өдрийн хугацаатай улсын дотоод, гадаадын киноны үзүүлбэр нээсэн байна. Хятад улс өмнөд Ази, зүүн өмнөд Азийн олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн-2017 нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын төслийн дагуу газар орон, соёлыг ар үзэгдэл болгон “найзын сэтгэл, мөрөөдлийн заяа”-гаар шижимлэж, хятад улс ба өмнөд ази, зүүн өмнөд азийн 15 улс 68 гэрэл зурагчны 150 гаруй гэрэл зургийн бүтээлийг дэлхийд таниулжээ. Түүнчлэн эдгээр улс орон, бүс нутгийн соёл, хүн ардын хатан зоригийг бүрэн харуулсан байна. Урлагийн баяр нь бүс нутгийн ба олон улсын чанартай. Хүмүүнлэг, урлагийн салбарын солилцооны тавцан, бүх улсын соёл урлагийг таниулах, хятад улс ба өмнөд ази, зүүн өмнөд азийн ард иргэд хоорондох харилцаа солилцоог ахиулан бүх улсын ард иргэдэд найрамдлын үрийг цацсан байна.
Хамтдаа шинэ брэнд бүтээхэд сайн үр дүнд хүрлээ
Шинэ брэнд бүтээн байгуулах нь олон салбарын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой, форумын зохион байгуулах комисс ба нийгмийн бүх төлөөллийн хайр халамжлалтай. Хурлын хугацаанд нийт оролцсон хүмүүсийн тоо 500 мянган хүн удаад хүрсэн ба аж ахуй эрхлэгч 6000 хүн бий. Улсын дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн 110 сэтгүүлчид ухуулга сурталчилгааны ажилд оролцов. Өмнөд ази, зүүн өмнөд азийн 15 улсын 37 сэтгүүлч, синьхуа агентлаг, ардын сайт зэрэг төвийн ба мужийн зэрэглэлийн хмх /хэвлэл мэдээллийн хэрэгсэл/, ардын өдрийн сонины хилийн гаднах хэвлэл, олон улсын радио, хятадын өдрийн сонин зэрэг улс ба орон нутгийн гадаад ухуулгын ХМХ-үүд ч мөн оролцсон байна. Сэтгүүлчид адил бус өнцгөөс өргөн хүрээнээс форумын ахуй байдлыг үзэгч сонсогчиддоо хүргэж, бүх улсын хоорондох төрийн бодлогын ойлголцол, тоног төхөөрөмжийн холболт, арилжаа худалдааны нэвтрэлцээ, хөрөнгө мөнгөний уусалцаа, иргэдийн сэтгэлийн харилцааны орчин бүрдүүлж, хилийн гаднаас оролцогчдын сэтгэлд хүрсэн байна. Мөн кунмин хотын 14 их, дээд сургуулийн 2508 оюутан, хотын 10000 сайн дурчууд тус форумд 730 мянган цагийн сайн дурын үйлчилгээ үзүүлэв. Ийнхүү үйлчилгээний чанарыг сайжруулснаар яриа хэлэлцээрийн эрүүл саруул орчин бий болгосон байна.
