solongonews
Элчин сайд Шин Хаймин ӨМӨЗО-ны засаг захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017-08-18 16:22
Элчин сайд Шин Хаймин 8-р сарын 16-ны өдөр ӨМӨЗО-ны Засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзаж, ажил хэргийн уулзалт хийлээ.

        Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжүнь, Улс төрийн газрын дарга Гу Имин, Цагдаагийн газрын атташе Заяа нар оролцсон юм.

        Уулзалтад энэ удаагийн айлчлалтай холбоотой нөхцөл байдлын талаар танилцуулав:

- ӨМӨЗО нь Монгол Улстай хөрш зэргэлдээ оршдог. Худалдаа эдийн засаг, иргэдийн харилцан зорчих нь олширч байгаа энэ үед ӨМӨЗО болон Монгол Улсын хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагаагаа улам бүр ахиулж, хоёр талын орон нутгийн харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн салбарын солилцоо зэргийг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтой. ӨМӨЗО нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай байнгын холбоотой байж, нягт хамтран ажиллаж чин үнэнч сэтгэлээр Монголын талтай хууль сахиулах тал дээр хамтран ажиллаж, улс орныхоо хойд бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг хадгалан хамгаалах болно .

        Элчин сайд Шин Хаймин:

- БНХАУ болон Монгол Улс нь хөрш зэргэлдээ оршдог бөгөөд эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй, соёлын хувьд ижил төстэй талтай. 2014 онд Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалыг тохиолдуулан Хятад, Монгол хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж, хоёр улсын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, харилцааны хөгжилд шинэ боломжууд гарч ирсэн. Хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг билээ. БНХАУ-ын ЭСЯ-наас гүүр нь болсон давуу талаа гаргаж, Хятадын холбогдох байгууллагуудтай хамтран Хятад, Монгол хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг дэмжин хоёр улсын харилцааны эрүүл хөгжлийг урагш ахиулах болно.

     төлөөлөгчид Монголын талын урилгаар 8-р сарын 14-нөөс 19-ний хооронд Монгол Улсад айлчилж, МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газартай хоёр улсын хууль сахиулах хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцоно.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл