solongonews
ХКН-ын ХIХ их хуралд оролцох Өвөр Монголын төлөөлөгчид хуралдлаа
2017-10-18 17:28
ХКН-ын ХIХ их хуралд оролцох Өвөр Монголын төлөөлөгчид хуралдлаа.

ХКН-ын ХIХ их хуралд оролцох Өвөр Монголын төлөөлөгчид 10 дугаар сарын 17-ны үдээс өмнө хуралдаж, Ли Жихэнг төлөөлөгчдийн багийн даргаар, Бү Шяолинг төлөөлөгчийн багийн орлогч даргаар, Ли Жяг нарийн бичгийн даргаар сонгосон байна.
Ли Жихэн хэлсэн үгэндээ: - ХКН-ын ХIХ их хурал нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах болон Хятад улсын онцлогтой Социализмын хөгжлийн зангилааны хугацаанд зохион байгуулж байгаа чухал хурал болох юм.
Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн төлөөлөгчид Өвөр Монголын 1.57 сая гаруй намын гишүүн болон 25 сая иргэдийн хүсэл найдварыг үүрч байгаа болохоор хариуцлагаа чангаруулах хэрэгтэй. Үзэл баримтлал, үйл ажиллагаа, улс төрийн талд Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хороотой дээд хэмжээнд ижилхэн байх хэрэгтэй. Дүрэм тогтоолыг сахиж, шилдэг дүр төрхөөр ХКН-ын ХIХ их хурал амжилттай хуралдахад идэвхтэй хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл