ГХЯ-ны хэвлэлийн бага хурал болов
2017-08-30 22:51
ГХЯ-ны хэвлэлийн бага хурал болов.

30-нд Хятадын ГХЯ хэвлэлийн бага хурал хуралдуулж, тус яамны сайд Ван И гадаад дотоодын хэвлэлийнхэнд хандан, Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалт, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орон, хөгжиж буй орнуудын хэлцлийг даргалж хуралдуулах тухай танилцуулаад, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Ван И: Холбогдох талуудын хамтын хүчин чармайлтаар Шямэний уулзалт маш өвөрмөц тод онцлогтой, хамтын ажиллагааны шинэ гарааг эхлүүлэх чухал хурал цуглаан болно. БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа, найрамдлын хөлөг онгоц цаг үеийн урсгалын дагуу, улам сайн сайхан ирээдүйн төлөөх аяллаа эхлүүлэх болно гэжээ.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
