Өнөөдөр буюу 09-р сарын 03-ны үдээс хойш дарга Ши Жиньпин Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн айлчлал хийхээр Хятадад ирсэн Зимбабвегийн ерөнхийлөгч Мнангагватай Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Та бол Хятадын ард түмний эртний анд, сайн найз, жинхэнэ нөхөр юм, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний хуралд оролцож, Хятадад төрийн айлчлал хийхээр ирсэн таныг баярлан угтаж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бид Хятад Африкийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтаар ахиулах хүчин чармайлтын чиглэл болон түүнийг биелүүлэх арга замыг тодорхойлж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн урагшлах замыг удирдан чиглүүлэх болно. Би дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Хятад, Зимбабве хоёр орон уламжлалт гүн зузаан найрсаг харилцаатай билээ. Ноён Ерөнхийлөгч та энэ удаад Наньжин хотод айлчилж, 60 жилийн өмнө Хятадад цэргийн бэлтгэл сургуулилт хийж байсан хуучин газартаа дахин очих болно. Энэ нь та Хятад улстай салшгүй хувь барилдлагатай байсныг илэрхийлэх төдийгүй Хятад, Зимбабве мөр зэрэгцэн тэмцэж байсан түүхэн гэрч тэмдэгийг илэрхийлж, бас Хятад Африкийн уламжлалт найрамдлын анхны санаа зорилгыг илэрхийлж байна. Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, төмөр мэт улам бат бөх болж, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна гэсэн байна.

Мнангагва“Хятадад хийсэн энэ айлчлалын үеэр би Хүнань, Шэньжэнь, Нанжин зэрэг муж болон хотуудад очиж, маш их урам зориг авсан.Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс хөгжлийн асар их амжилтад хүрч, Хятадын олон технологи, аж ахуйн нэгжүүдийн хөгжил дэлхийн хэмжээнд тэргүүлж байна.Хятадын Коммунист Намын XX Төв Хорооны 3-р бүгд хурлаас эхлүүлсэн олон чухал шинэчлэлийн арга хэмжээ нь Хятадын ард түмний сайн сайхан байдлыг улам дээшлүүлж зогсохгүй дэлхийн өмнөд бүс нутаг, тэр байтугай дэлхийн хэмжээнд ч томоохон нөлөө үзүүлэх болно.Зимбабвегийн эдийн засаг, нийгмийн хөгжил, тэр дундаа COVID-19 халдварын эсрэг тэмцэлд үнэтэй дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлж, Хятадын тусламж, хамтын ажиллагаа Зимбабвегийн ард түмэнд үр өгөөжөө өгч, Зимбабве-Хятадын найрамдлын шинэ эрин үед шинэ нэрийн хуудас бий болгосон юм. Зимбабве Хятад улстай улс орноо удирдах туршлага солилцож, дэд бүтэц, хөдөө аж ахуй, ашигт малтмал, шинэ эрчим хүч болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Зимбабвегийн шинэчлэлийн үйл явцад туслахад бэлэн байна. Зимбабве нь нэг Хятадын зарчмыг баримталж, Африкийн өмнөд хэсэгт Хятад улсын дотно анд байж, Зимбабве, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам бүр ахиулахад Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна.Энэ удаагийн Хятад,Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж, Африк, Хятадын хамтын ажиллагааг ахиулах стратегийн ололт амжилт болохыг хүсэн ерөөе гэж хэлэв.
